Их Британи “Moderna” компанийн вакцинаас нэмж захиалжээ

Их Британи “Moderna” компанийн гарган авсан коронавирусний вакцинаас нэмж 2 сая тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Өмнө нь тус компанийн вакцинаас 5 сая тунг захиалаад байсан юм.  


“Moderna” компанийн вакцинаас нэмж 2 сая тунг нийлүүлэх гэрээнд Их Британийн Засгийн газар ням гарагт гарын үсэг зурав. Тийнхүү нийт захиалсан туны хэмжээ 7 сая болж, 3.5 сая хүнийг вакцинцжуулалтад хамруулахад хангалттай хэмжээнд хүрлээ” хэмээн Их Британийн Засгийн газрын цахим хуудасны мэдэгдэлд дурдсан байна.


Одоогоор Их Британи янз бүрийн коронавирусний вакцин үйлдвэрлэгчдээс нийт 357 сая тун вакцин нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулжээ. Үүнээс 100 сая тун нь Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцин юм.


Гучин мянган хүн оролцсон туршилтын гуравдугаар үе шатны явцад вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлсэн тухай “Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ.  

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан