“AstraZeneca” компанийн вакцины үнэлгээ ирэх онд гарна

Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг үнэлгээг ирэх оны эхээр дуусгана гэж тооцоолж байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Марианжела Симао мэдэгджээ.


“AstraZeneca” компанитай бид хэд хэдэн удаа ярилцаж, нэмэлт мэдээлэл авахаар хүлээж байна. Одоогоор эерэг үр дүнтэй байгаа. Үнэлгээг бид ирэх оны эхээр хийж дуусна” хэмээн тэрбээр ярьжээ.


“Бид үр дүнтэй байдал болон аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл авахыг хүлээж байна. Вакциныг хөргөгчинд хадгалж болдог нь тус вакцины нэг давуу тал юм. Бидэнд олон төрлийн вакцин хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын шинжлэх ухааны ахлах ажилтан Сумья Сваминатан мөн мэдэгдсэн байна. 


Их Британи, Бразилын сайн дурын 20 мянган хүнд явуулсан эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнгээр “AstraZeneca” компанийн гарган авсан вакцин 70 хувийн үр дүн үзүүлжээ. Мөн сайн дурынханд хоёр “өндөр” тун вакцин хийхэд 62 хувийн үр дүн үзүүлсэн бол өндөр тунгийн дараа “бага” тунтай вакциныг тарихад 90 хувийн үр дүн үзүүлжээ. Яагаад ийнхүү ялгаатай байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан