ДЭМБ: Оросын вакцины талаар бидэнд хангалттай мэдээлэл байхгүй

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоогоор ОХУ-д гарган авсан коронавирусний вакциныг өргөнөөр хэрэглэхийг зөвлөх үүднээс олж авсан хангалттай мэдээлэл байхгүй хэмээн тус байгууллагын ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлворд мэдэгдээ. 
 
 
“Энэхүү вакцины хэрэглээг нэмэгдүүлэхийг ДЭМБ дэмжих үү гэдэг асуудал гарч ирж байна. Бидэнд хангалттай мэдээлэл байхгүй. Нэмэлт мэдээлэл авч, энэ бүтээгдэхүүний статус, эмнэлзүйн туршилтууд, цаашдын алхмуудыг тодорхойлохын тулд бид ОХУ-тай хэлэлцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.  
 
Одоогоор дэлхий дахинд коронавирусний нийт 170 гаруй вакциныг гарган авч байгааг Брюс дурджээ. Үүнээс 26-д нь эмнэлзүйн туршилт хийж байгаагийн нэг нь Оросын вакцин аж. Дэлхийд анхных болох "Спутник V" гэж нэрлэсэн коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэжээ. Уг вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.  
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан