Оросын халдвар судлаач, вакцин судлаач Евгений Тимаков цар тахлын үед олон нийтийн газарт ярихгүй, тэр тусмаа чангаар ярилцахгүй байхыг зөвлөжээ.Энэ талаар Известия мэдээлсэн байна.
Мэргэжилтний өгүүлснээр, хажууд байж мэдэх халдвартай хүн амьсгалах үедээ халдвар тарааж байдаг гэнэ. Ярих үед халдвар тархах эрсдэл илүү өндөр болох бөгөөд ийм тохиолдолд амны хаалт зүүж, ярихгүй байх нь эрсдлийг бууруулна гэдгийг онцолжээ.
"Бид нэгэнтэйгээ харилцан ярилцах, тэр дундаа чанга ярих үед бид агаарыг зүгээр ч нэг биш маш их хүчтэйгээр гаргадаг. Энэ тохиолдолд амны хаалт зүүхгүйгээр 1.5 метрийн зай баримтлах нь үр дүнгүй. Агаарт коронавирус цацагдсан үед вирусийн ачаалал нэмэгддэг. Тиймээс амны хаалттайгаар ярих нь зүйтэй" хэмээн Тимакова өгүүлжээ.
Мөн чанга ярих нь илүү аюултай гэдгийг онцолсон бөгөөд сэтгэл хөдлөл вирусийн хэсгүүд ялгарахад нөлөөлдөг, хүн түрэмгий байдлаар ярихын хэрээр вирус ихээр ялгардаг гэнэ.
Халдвар аваад эдгэрсэн хүн илүү "аюултай"
Оросын Гавьяат эмч Александр Карабиненкогийн өгүүлснээр коронавирус тусаад эдгэрсэн амны хаалт зүүхээс татгалзаж буй хүмүүс хүрээлэн буй хүмүүстээ халдвар тархаах хамгийн аюултай гэж үзжээ.
Учир нь өвдөөд эдгэсэн ч коронавирусийн халдвар амьсгалын дээд зам дээр байсаар байдаг гэнэ.
"Халдвар аваад эдгэрсэн хүн буй хүн амны хаалтгүй хүмүүст халдвар тараах эрсдэлтэй. Тэд вирусийг чөлөөтэй тараана" хэмэн Александр Карабиненко өгүүлснийг Лента дамжуулсан байна.
Хүн бүр амны хаалт зүүх ёстой, амны хаалтгүй бол коронавирус бусад хүнд чөлөөтэй дамжих боломжийг нээнэ гэдгийг эмч цохон тэмдэглэжээ. Түүний өгүүлснээр өвчнийг хөнгөн тусдаг залуус болон хүүхдүүд хамгаалалтын дэглэм мөрдөөгүйн улмаас бусдад халдвар тараах нь олонтаа байдаг гэнэ. Түүнчлэн Оросын бусад эрдэмтэд ч коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ажилдаа явах гэж яарахгүй байхыг зөвлөж байлаа.
Агаар дуслын замаар вирус дамжих үед халдвараас сэргийлэх аргууд
Олон улсын эрдэмтэд агаар дуслын замаар дамждаг вирусийн тахлын энэ үед халдвар авах эрсдлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээг зөвлөж байгаа юм.
Нэгдүгээрт, орон сууц, өрөө тасалгаанд гаднаас цэвэр агаар салхи нэвт оруулах. Энэ нь ялангуяа нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль зэрэг олон нийтийн газруудад нэн үр дүнтэй.
Хоёрдугаарт, агааржуулалтын системээр дамжин гарах агаарыг халдваргүйжүүлэх хэрэгтэй. Үүний тулд ариутгагч аэрозолууд, бактер устгагч хэт ягаан туяаны цацраг ашиглана.
Гуравдугаарт, агааржуулалтгүй газарт олон хүн цугласан хэсгээс зайлсхийх.
Г.Бямбасүрэн