Шинэ Зеланд: Вирусээс хамгаалах ухаалаг төхөөрөмж зохион бүтээжээ

Шинэ Зеландад вирусээс хамгаалах "айфон" зохион бүтээжээ. Энэ талаар Энэ төхөөрөмж нь усанд сэлэлтийн нүдний шил шиг харагдах бөгөөд гэхдээ үүнийг амандаа зүүх аж. Зохион бүтээгчдийнх нь өгүүлснээр төхөөрөмжид байх шүүлтүүр нь халдвар тээсэн агаарыг шүүн цэвэршүүлэх бол тусгай агааржуулагч нь ямар ч хүндрэлгүй амьсгалах нөхцлийг бүрдүүлжээ. Мөн төхөөрөмжийг тусгай апликейшнд холбосноор орчны агаарын бохирдлын чанарын талаарх мэдээллийг авч болох гэнэ. 
 
Энэ төхөөрөмж зах зээл дээр 350 ам.доллараар зарагдаж байгаа аж. Хэдийгээр үнэ нь өндөр ч энэ амны хаалт хэрэглэгчдийн дунд эрэлттэй бүтээгдэхүүн болно гэж хөрөнгө оруулагчид нь итгэлтэй байгаа гэнэ. Энэ амны хаалт цар тахал эхлэхээс ч өмнө бүтээгдэж, энэ оны нэгдүгээр сард бүтээгдэхүүнийг танилцуулж байжээ. Зөгнөлт кинон дээр гардаг шиг загвартай энэ ухаалаг төхөөрөмжийг Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулж байсан аж. Анхлаад энэ бүтээгдэхүүнийг утаа, агаарын бохирдол ихтэй хотуудад ашиглана гэж төлөвлөж байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж, хэрэглээний өөр зориулалт гарч ирсэн нь энэ.
 
Зохион бүтээгчдийн явуулсан туршилтын үр дүнгээр энэхүү төхөөрөмж нь коронавирусийн цар тахлын нөхцөлд ихээхэн үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна. Энэ амны хаалт 0,3-0,5 нанометр болон түүнээс бага хэмжээтэй бохирдлын хэсгүүдийг шүүх чадвартай, бусад төрлийн амны хаалтуудаас хэдэн арав дахин давуу талтай гэнэ. 
 
"Өнөөдөр бид агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт, агаар шүүгч ашиглаж байна. Эдгээрийг хэрэглэх үед хүмүүс инээхэд нугаларч, завсар үүсэн тэр завсраар нь бохирдуулагчид ордог. Харин бид агаар цэвэршүүлэх систем бүхий амны хаалт зохион бүтээсэн. Агаар тусгай шүүлтүүрээр дамжин, цэвэршинэ" хэмээн зохион бүтээгчид нь ВВС агентлагт ярьжээ.
 
Амны хаалт хоёр шүүлтүүртэй бөгөөд нэг нь томоохон хэсгүүдийг шүүх бол нано шүүлтүүр нь тоос, тоосонцор, түүнээс бага хэсгүүдийг шүүдэг аж. Ингээд шүүгдсэн цэвэр агаараар хүн амьсгалах боломжтой болох юм байна. Энэ төхөөрөмж лити-ион батарейгаар ажилладаг, өдөрт 5 цаг ашиглана гэж тооцвол нэг батарей нэг сард хангалттай хүрэх гэнэ. 
 
Агаар шүүгчид агаарын урсгалыг маш хурдацтай, минутанд 240 литр агаарыг оруулах гэнэ. Ердийн үед хүн минутанд 20-30 литр агаар нэвтрүүлж байдаг бөгөөд шинэ төрлийн ухаалаг амны хаалт нь нэвтрэх агаарын хэмжээг эрс нэмэгдүүлснээр биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүст илүү хэрэгцээтэй гэж зохион бүтээгчид нь өгүүлжээ. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан