Зайрмаг үрэвслийг тайвшируулж, хоолойны гэмтсэн хэсгийн өвдөлтийг түр намдаахад тусладаг тухай эмч ярьсныг хэвлэлд мэдээлжээ. “Ангины үед зайрмаг идэх нь муу биш, харин ч тустай. Түүгээр ч барахгүй, их хүйтэнд ч зайрмаг идэж болно” гэж эмч Ирина Добрецова ярьсан байна.
Ангинaтсан үед хүүхдэд бага зэрэг хайлсан зайрмаг мөн өгч болно. Хүйтэн зайрмаг нь хоолойны өвдөлтийг багсгаж, үүний сацуу сэтгэл санааг сэргээх гэнэ. Эмчийн хэлснээр, аливаа хүйтэн бүтээгдэхүүн хоолойны гэмтсэн хэсгийн өвдөлтийг түр намдааж чаддаг байна.
Бид хүйтэн зайрмагнаас биш, харин дэлгүүрт байгаа зайрмагны найрлагад байж болох өвчин үүсгэгч стрептоккын бактериас болж өвчилдөг болж таарч байна.
“Шударга бус худалдаачид зайрмагийг хэд хэдэн удаа хайлуулж, хөлдөөдөг. Энэ нь бүтээгдэхүүнд эмгэг генийн бактери үүсэхэд хүргэж, улмаар хоолойг үрэвсүүлдэг” гэж эмч тодруулан тайлбарлажээ.