ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 200 мянга давлаа гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлэв.
АНУ-д халдвараар нас барсан анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сарын 29-нд бүртгэгдэж, нас барсан хүний нийт тоо 54 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 23-нд 50 мянгад хүрчээ.
Түүнээс хойш “COVID-19”-ын улмаас нас барсан хүний тоо 29-хөн хоногийн дотор дахин 50 мянгаар нэмэгдэж, тавдугаар сарын 23-нд 100 мянга болсон байна.
АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 150 мянгад хүрэхэд 65 хоног, 200 мянгад хүрэхэд 55 хоногийн хугацаа тус тус зарцуулагджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын 6.8 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа АНУ нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээр бичигдэж байна.