"Коронавирусийн халдвар авсан таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа"


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг  хийлээ. 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Наймдугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 546 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.  
Эдгээр шинжилгээнд Хонгконгоос ирсэн 147, Истанбулаас ирсэн 263, гаднын улс руу явах хүсэлт гаргасан 19 иргэний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 25 тээврийн жолооч, тандалтын зорилгоор авсан нэг шинжилгээ, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, тусгаарлах байруудад байгаа зарим иргэдийн давтан шинжилгээ багтаж байна.
Сайн мэдээ таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд  шилжлээ. Эдгээр хүмүүс нь 22,22,24,31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид байна. ХӨСҮТ-д эмчилгээнд 10 хүн байгаагийн 8-ынх нь биеийн байдла хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна" гэлээ. 
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 22 сая 790  мянган   хүн халдвар авч, 805 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 247 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 
Манай улсад ажиглалтаас 62 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 471 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3182  хүн байна. 119 дугаарын утсанд 126 дуудлага ирсэн байна. 


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан