Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.01/ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүйг мэдээлэв. 
Тэрбээр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй . Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй.
Сайн мэдээ, таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэд  нь манай улсын гурван иргэн, ОХУ-ын иргэн байна.
Нийт батлагдсан тохиолдол 291, үүнээс 230 нь эмчлэгдлээ. Одоо эмчилгээнд 61 хүн байна. 58 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүн нь хүндэвтэр байна.  Дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл бүрэн хангагдсан” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан