Гэрийн нөхцөлд хэрхэн элэгний өөхлөлтийг эмчлэх вэ?


Элэг өөхлөх гэдэг нь энгийнээр бол элэгний эд эсэд өөх хуримтлагдахыг хэлнэ. Элэг нь хүний биеийн дотор эрхтэн дундаас хамгийн том нь. Тэрээр хоол хүнс боловсоруулах, энерги хадгалах, цусан дахь сахар болон холестеринийг хэвийн хэмжээнд барих, хорт бодисыг шүүх, янз бүрийн өвчин халдвартай тэмцэх үүрэгтэй билээ. Элгэнд бага хэмжээний өөх байх нь хэвийн зүйл бөгөөд энэ нь элэгний жингийн 5-10%-иас ихгүй байх хэрэгтэй ба үүнээс илүү гарсан тохиолдолд элэг өвчилж эхэллээ гэж үзнэ. Хүний биеийн боловсруулж чадах хэмжээнээс ихээр өөх тостой хоол тогтмол хэрэглэснээс элгэнд өөх хуримтлагдаж эхэлдэг. Элэг өөхлөснөөр цаашдаа элэг өөрөө элдэв гэмтэл, өвчлөлд эмзэг болж үрэвсэх, өвчлөх нөхцөл үүснэ. Элэг нь өөхөлсөн хүмүүст уг өвчний шинж тэмдэг гэж зүйл илрэхгүй бөгөөд ялангуяа эхэн үедээ эрүүл хүнээс ялгарах зүйл үгүй. Гэсэн хэдий ч энэ өвчнийг эмчлэх хэрэгтэй ба үүний тулд амьдралын зарим хэвшлээ өөрчлөх, хоол хүнсэндээ зарим нэг хориг тавих, энгийн өвс ургамал болон бусад хэрэгсэл ашиглах зэрэг арга хэмжээ авах нь зөв юм.

Ингээд элэгний өөхлөхтэй тэмцэх шинж чанартай энгийн 5 арга хэрэгслийг хүргэе.

1. Алимны уксус

Алимны уксус нь хамгийн сайн үр дүнтэй аргын нэг юм. Энэ нь элэг болон түүний ойр орчимд хуралдсан өөхнөөс салах, жин хасахад ихээхэн үр дүнтэй. 1 хоолны халбага түүхий, шүүгээгүй алимны уксус дээр аяга бүлээн ус хийнэ. Бага зэрэг боловсруулаагүй зөгийн бал (өөрийн хүссэнээр) нэмж өдөрт 2 удаа хоолны өмнө ууна. Ийм байдлаар хэдэн сарын турш уух хэрэгтэй. Анхаар: Алимны уксус нь маш хүчиллэг учир дээр дурдсанаар заавал усаар суллах хэрэгтэй. Эхлээд бага хэмжээгээр буюу 1 цайны халбага алимны уксус хэрэглэх ба таны биед ямар нэг хорт нөлөөгүй бол аажмаар нэмсээр 2 хоолны халбага хэмжээнд хүргэнэ. Хэтрүүлж огт болохгүй шүү.

2. Нимбэг

Нимбэг бол зөвхөн гал тогооны хэрэглээ биш бас эрүүл мэндэд их хэрэглэдэг зүйл. Нимбэг нь их хэмжээний С амин дэм агуулах ба энэ нь элэг глутатион зэрэг фермент ялгаруулахад тустай антиоксидант билээ. Глутатион нь хорт бодисыг сулруулах шинж чанартай учир нимбэг нь элэгний хорыг гадагшлуулахад тустай. Аяга усанд ½ нимбэгийн шүүс шахаж хийнэ. Өдөрт 2-3 удаа уух бөгөөд хэдэн долоо хоногийн турш өглөө бүр ууна. Бас нэг хувилбар нь аягатай усанд нимбэгийн 2-3 зүсэм хийнэ. Таглаад хэдэн цаг болгох ба тодорхой завсарлагатайгаар өдрийн турш ууна.

3. Багваахай цэцэг

Багваахай цэцэг нь элэг цэвэрлэх хүчирхэг нөлөөтэй учир элэгний өөхлөлтийн эсрэг өргөн хэрэглэдэг. Мөн багваахай нь чихрийн шижингийн эсрэг, үрэвслийн эсрэг шинж чанартай ургамал юм. Багваахайн хатаасан үндсийг 1 цайны халбагаар авч халуун усанд хийнэ. 5-10 минут хандална. Шүүгээд бага зэрэг зөгийн бал нэмээд уух ба хэдэн долоо хоногийн турш өдөрт 3 удаа ууна. Мөн бусад цайн дээр багваахайн ханд нэмж ууж болох ба жишээ нь ногоон цайнд хийж болно. Эмчтэй зөвлөж орц хэмжээг нь өөртөө тааруулаарай.

4. Ногоон цай

Энэ цай эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой билээ. Их хэмжээний флавоноид агуулах ба энэ нь антиоксидант шинж чанартай бодис юм. Өдөр болгон 3-4 жинхэнэ ногоон цайг халуун хүйтэн хамаагүй ууж байж элгээ хамгаалах хэрэгтэй. Мөн ногоон цайг коктейль болон янз бүрийн жимсний шүүсэнд хийж болно. Ногоон цай нь капсул болон шахмал хэлбэрээр байдаг байна. Энэхүү нэмэлтийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

5. Куркума

Энэ бол маш олон төрлийн ач холбогдолтой амтлагч ургамал юм. Хүнд хэрэгтэй антикосидантаар баялаг куркума нь элэг өөхлөлтийн эсрэг бас нэг хүчтэй хэрэгсэл болдог. ¼ цайны халбага нунтаг куркумаг 1-2 аяга усанд буцалгана. Өдөрт 2 удаа ууж хэдэн долоо хоног тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан