Парацетамол элэгний хор


Панадол, таймнол, колдрекс зэрэг эм парацетамолыг агуулдаг. Парацетамол бол элэгний “хор” гэсэн үг. Эрдэмтэд шинэ эм турших, элгэнд хэрхэн нөлөөлж буйг судлахдаа парацетамолыг ашиглаж лабораторийн амьтдыг гепатитаар өвчлүүлдэг байна. Гэхдээ эмийн сангаар зардаг парацетамол, түүний төрлийн эмүүдийн тун нь эрүүл бөөртэй хүнд аюулгүй. Харин парацетамолыг архи, эсвэл элгэнд “харшилтай” өөр эмтэй хамт хэрэглэхэд аюултай. Жирийн аспирин хүртэл гепатит үүсгэх аюултайг тэр бүр мэддэггүй. Түүний хортой нөлөө тунгаас шууд хамааралтай, уух тусам муу.
Эмийн гепатит, ялангуяа залуу хүмүүст их тохиолддог. 14 хүртэл насны хүүхдэд аспирин өгөхийг хориглодог, учир нь элэг, тархийг ноцтой гэмтээж, синдром рей үүсгэж болзошгүй. Халуун бууруулагч диклофенак, ибупрофен зэрэг эм элгэнд нөлөөлдөг. Мөн эритромицин, тетрациклин, доксициклин, рифампицин зэрэг антибиотик эмийн шар өвчин үүсгэж болзошгүй. Амиодарон, кордароныг удаан хэрэглэж болохгүй. Элэгний өвчтэй бол жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэхийг хориглодог, тэдгээрт агуулдаг эм дааврын эстроген цөсний зогсонгишил үүсгэдэг. Мөн эм уун турахыг оролдож байгаа хүмүүс эрүүл мэндээ золиослож байна гэж бодох хэрэгтэй. Ер нь эмийн тунг 70 кг жинтэй хүнд тохируулан тогтоодгийг эм ууж байгаа хүмүүс санаж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд, мөн хижээл насныхан эмийн гепатит тусах эрсдэлийн бүлэгт ордог байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан