"Ковид-19" халдвараар тарган хүмүүс өвчлөх магадлал өндөр байна гэв



Өнөөдөр эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр танилцуулсан зарим судалгаа шинжилгээний талаар тоймлон хүргэж байна.
Тухайлбал, Дэлхийн эрдэмтдийн хийсэн эмнэлзүйн туршилтын судалгаанаас коронавируст халдвараар тарган хүмүүс өвдөх эрсдэл өндөр гэж үзсэн байна. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллохыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
 Мөн "Ковид -19" халдварын эсрэг эмнэлзүйн туршилтаар АНУ-ын Хүнс эмийн агентлагаар батлагдсан 12000 орчим бага молекулт эм бэлдмэлд судалгаа хийжээ. Судалгаагаар коронавируст халдварыг дарангуйлах 100 молекулыг тодорхойлсон байна. Молекулуудыг тогтоосноор "Ковид-19" халдварын эмчилгээнд зориулсан эм бэлдмэлүүдийн эмнэлзүйн үнэлгээнд их түлхэц болно гэдгийг эрдэмтэд онцолсон юм.
Түүнчлэн халдвар авсан хүний хоолойн арчдасанд вирус хамгийн өндөр гарсан байна. Харин Чех улсын судлаачид коронавируст халдвар нь өвчтөний өтгөнд үүссэн байж болзошгүй талаар тандалт судалгаа хийжээ. Судалгааны урьдчилсан дүгнэлтээр, хүн ам дахь коронавирусний тархалтыг судлахад бохир усанд тус вирус байгааг тодорхойлох нь тархварзүйн чиг хандлагыг ажиглах ач холбогдолтой гэлээ.
Харин Өмнөд Солонгос улсад агаарын бохирдлын өөрчлөлтийг судлахад үйлдвэр болон тээврийн хэрэгслээс улбаатай PM2,5 PM10 болон нүүрс хүчлийн хийн ялгарал нь 33-56 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан