Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх нь коронавируст халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн Ковид-19 халдварын судалгаанд гарсан өөрчлөлт, Дэлхийн эрдэмтдийн хийсэн ажиглалт дүгнэлтийн мэдээллийг багцлан хүргэж байна.
Австралийн Сидней хотын судлаачид 18-аас дээш насны 4362 хүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэх эсэх дээр судалгаа хийхэд 85,8 хувь нь вакцин хийлгэнэ гэжээ. Харин боловсрол багатай хүмүүс вакцин хийлгэх сонирхолгүй байгааг тогтоожээ.
АНУ-ын Тенниси мужийн 249 эрүүл мэндийн ажилтанд хийсэн судалгаагаар 8 хувьд нь коронавирусний эсрэг бие тодорхойлогджээ. Эдгээр ажилчдын 90 хувьд нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд судлаачид эрүүл мэндийн ажилчдыг тогтмол илрүүлэг шинжилгээнд хамруулах нь эмнэлгийн дотоод халдвар тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой гэжээ.
Канадын эрдэмтэд коронавируст халдвартай хөхүүл эхийн сүүг 62,5 хэмд 30 минут пастеризац хийсний дараа шинжлэхэд сүүн дэх коронавирус идэвхгүй болжээ. Тиймээс судлаачид халдвартай эхийн сүүг пастеризаци хийж хүүхдэд өгөх нь эхийн сүүгээр халдвар дамжихаас сэргийлнэ гэж зөвлөжээ.
Индианагийн их сургуулийн судлаачид коронавируст халдвартай хүмүүст автомат хариулагч ашиглан зөвлөгөө мэдээлэл өгөх нь эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг бууруулах чухал ач холбогдолтойг тогтоосон байна.
Мөн тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэх нь Ковид-19 халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж судлаачид үзжээ.
Д.БЯМБАСҮРЭН
Unuudur.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан