Зөв дадлаар нүдний хараа муудахаас сэргийлэх боломжтой

Олон шалтгааны улмаас нүдний хараа мууддаг. Тэгвэл амьдралын зөв дадлаар нүдний хараагаа муудахаас сэргийлж болно. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
 
Алхам №1
 
 
Та улиралд нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. Энэ нь таныг эрүүл мэндээ сахин хамгаалахад туслах болно.
 
Алхам №2
 
 
Та нүдний линз зүүдэг унтахаасаа өмнө заавал авч заншаарай. Нүдний линзтэйгээ унтах нь хараа муудах гол шалтгаан болно.
 
Алхам №3
 
 
Гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг химийн аргаар гаргаж авдаг. Тиймээс та нүдээ будахдаа нүд рүүгээ оруулахаас болгоомжлоорой. Мөн та унтахаасаа өмнө нүдний будгаа зориулалтын шингээр арилгаж, заншаарай.
 
Алхам №4
 
 
Нүдний дусаагуур байнга хэрэглэж занших.
 
Алхам №5
 
 
Та гадуур гарахдаа нарны шил зүүж сурах. Хурц нарны туяа нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг.
 
Алхам №6
 
 
Хүн өдөр 7-8 цаг унтаж, нүдээ амраах учиртай. Сайн амраагүй нүдний хараа мууддаг.
 
Алхам №7
 
 
Нүд тань аргаж өвдсөн үедээ та өргөст хэмх нимгэн хэрчээд улмаар нүдэн дээрээ 10-15 минут жин тавиарай.
 
Б.Дэлгэрцэцэг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан