Зөгийн бал нь маш өргөн цар хүрээнд хэрэглэгддэг ба олон ач тустай билээ. Маш гоё гэрэлтсэн, чийглэг арьстай болохын нууц нь гоо сайхны бүтээгдэхүүндээ зөгийн бал нэмэх гэдгийг та мэдсэн үү? Тэгвэл зөгийн балыг хэрхэн ашиглаж болох дөрвөн аргыг хүргэж байна.
Нүүрэндээ маск тавьцгаая
Зөгийн балаар нүүрний маск бэлтгэх нь маш хямд мөн хялбар бөгөөд гэрийн нөхцөлд хамгийн тохиромжтой юм. Гэртээ тайвшруулах маск хийхийн тулд цайны навч болон нэг халбага зөгийн балыг жижиг аяганд хийж өтгөртөл нь хутгана. Дараа нь зуурмагаа нүүрнийхээ бүх хэсэгт түрхээд 10-15 минут байлгаад бүлээн усаар угаана. Үүнийг туршиж үзвэл арьс тань гөлгөр болж илүү зөөлөн чийглэг байх болно.
Арьсны тууралт ихтэй бол зөгийн бал түрхээд үз
Хэрвээ таны биен дээр тууралт гардаг эсвэл арьсны өвчтэй бол тэр хэсэгтээ зөгийн балыг нимгхэн түрхээд үз. Хэсэгхэн хугацааны дараа таны арьс тайвшралыг мэдрэх болно. Мэдээж зөгийн бал нь маш наалдамхай ба ихэнхи хүмүүс дургүй байдаг. Хэрвээ ийм тохиолдол гарвал түрхсэн хэсэгтээ халхавч хийж болно. /бинт даавуун материалаар боох/ Ингэж халхавч хийснээр шөнийн турш антиоксидантууд нь таны арьсанд нэвчиж маргааш гэхэд арьс маш гоё зөөлөрч загатнах мэдрэмж багасдаг байна.
Гоо сайхны бүтээгдэхүүндээ зөгийн бал нэмснээр
Хэрвээ та олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ нь маш их зардалтай билээ. Зөгийн балын хамгийн авууштай нь антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг ба энэ нь арьсыг толигор болон эрүүл харагдуулдаг байна. Зөгийн бал нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн учир таны арьсанд сөрөг нөлөө үзүүлэх нь ховор. Мөн батганы тосны оронд түрхэхэд өөрөө эдгэхээс илүү хурдан эдгэдэг байна.
Наранд түлэгдсэн арьсыг алое биш зөгийн балаар арчиж болно
Урин дулаан цагт хүн бүр чөлөөт цагаа хөдөө аялал зугаалгаар явж өнгөрүүлдэг. Үүний хэрээр хурц наранд биеэ ээхдээ хамгаалалтын тос түрхээгүйн улмаас маш их түлэгдсэн харагддаг. Наранд түлэгдсэн арьсанд алое хэрэглэх нь түгээмэл аргуудын нэг. Тэгвэл алое байхгүй тохиолдолд зөгийн бал түрхээд үзээрэй. Мөн нарны тосоо түрхэхээсээ өмнө доор нь зөгийн бал түрхвэл арьсыг илүү сайн хамгаалдаг байна.