Эрүүл мэндэдээ анхааран элэгээ хайрлан, хамгаалж зөв хооллож байгаа таньд баяр хүргэе.
Дараахь зөвлөмжийг таньд хүргэж байна.
- Өглөөний цай заавал уух: хүмүүс өглөөний цайгаа хагас дутуу уудаг. Энэ нь цөсний хүчлийн шүүсийг ялгаралтыг багасгаж цөсний үрэвсэл болон цөсний чулуу , элэгэнд ачаалал өгдөг байна, ялангуяа элэгний эмгэгтэй үед заавал анхаарах шаардлагатай. Өглөөний цай уухгүй , өдрийн хоол хагас дутуу идэж, орой хэтэрхий их идэх зуршилтай болсноор элэг цөсний архаг өвчлөл сэдрэх магадлал өндөр байна
- Сүү сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэхнь элэгний архаг өвчинтэй хүн аль болох сүү хэрэглэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл элэгний үйл ажиллагааны нэг нь фосфолипидүүд гэж фосфор агуулсан фосфолипопротейдүүд гэж уураг, өөх тос агуулсан нэгдлүүдийг гаргаж , түүгээрээ хүний биеийн бүх эд эсийн мембраныг мөн мэдрэлийн эсүүдийг төлжүүлж байх ёстой. Тэр үйл ажиллагаа нь элэгний архаг өвчлөлийн үед алдагддаг. Тийм учраас элэгний өвчтэй хүмүүсийн арьс, салст хуурайшдаг , мартах санах нь амархан болдог гэдэг. Тэр бодис нь сүүнд хамгийн их агуулагддаг байна. Элэгний эмгэтэй хүнд тараг хамгийн их сайнаар нөлөөлдөг гэж судлагаанд гарсан байна.
- Хоногт 2-3 цагийн зайтай 5-6 удаа хооллох хэрэгтэй.
Та нэг төрлийн хоол тогтмол идэх нь тэжээлийн дутагдалд ордог тул, янз бүрийн хоол хүнсийг бага порцоор өдөрт олон удаа хооллоорой.
Хүн өглөө заавал хоол идэж байх ёстой. Өөрийнхөө биед хэрэгтэй илчлэг сайтай хүнс хэрэглэж занших махан хоол, хоносон хоолыг аль болох хэрэглэхгүй байх , Үдээс өмнө 11 цагт аминдэмээр баялаг ногоо хэрэглэх, Өдөр 13-14 цагийн хооронд уураг агуулсан жишээ нь махан хоол идэх,үдээс хойш 16 цагийн үед өөх тос багатай хөнгөн жимс, тараг , сүү хэрэглэж болно. Орой 18-19 цагийн хооронд хөнгөн зууш идэх. Өдөрт 2 цагийн зайтай хооллоход ходоод өлсдөггүй байна.
- Махны хэрэглээ
Ямаа, үхэр , гэрийн тэжээвэр тахиа, загасны мах, үхрийн зөв боловсруулсан элэг бөөр,сархинаг, гүзээ, хэлний алт нэгийг өдөрт 100-120грамм идэх нь зөв юм. Мөн урин дулаан цаг ирж байгаа учраас махны хэрэглээгээ багасган, жимс, хүнсний ногоогоо түлхүү хэрэглээрэй.
- Уургийн хэрэглээ
Уургаар баялаг бүтээгдэхүүнийг хангалттай хэрэглэх, амьтаны гаралтайгаас илүүтэйгээр ургамалын болон сүүний уураг, шар буурцагийн шош, үр тарианы бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх нь сайн. Өдрийн хоолондоо уурагаа хэрэглэх нь сайн.
- Давсны хэрэглээг багасгах юм.
- Дээрхи дэглэмийн хажуугаар ямар ч төрлийн эм бэлдмэл, вирусын эсрэг эм хэрэглэж байгаа үед элэг хамгаалах ЛИВ 52 элэг хамгаалах , элэгний үйл ажиллагааг сайжруулах, , элэгний нөхөн төлжилт дэмжих, элэгний алат, асатын түвшинг тогтворжуулах үйлдэлтэй 100% ургамалын найрлагатай бүтээгдэхүүн юм.
Хүнсний зүйлс | Хэрэглэж болох бүтээгдэхүүн | Хориглох бүтээгдэхүүн |
Талх гурилан бүтээгдэхүүн | Улаан буудайн дээд зэргийн гурилаар хийсэн хоносон талх, бага зэрэг хатаасан талх, тослог багатай жигнэмэг | Хөх тарианы хар талх, удаан буудайн шинэ талх, бин, пирожки, исгэлэн гурилтай амттан, бялуу |
Шөл | Ногооны зутан шөл, гурил будаа болон гоймонтой шөл | Өөх тос ихтэй, мах чанасан өтгөн шөл, мөөгтэй борщ болон шөлнүүд |
Шувуу, загасны болон бусад махнууд | Үхэр, тахиа, цацагт хяруул, загасны тослог багатай, бараан мах, элэг хэл | Өөх тос ихтэй, хонь гахай, нугас, галуу , загасны мах, даршилсан лаазалсан вакумдсан , утсан мах хиам |
Сүү сүүн бүтээгдэхүүн | Элгэн тараг, тослог багатай давсгүй бяслаг, шингэн сүү, шинэхэн ааруул, ээдэм цөцгий | Исгэлэн тараг, аарц, 20%иас дээш тослогтой цөцгийн тос, давстай бяслаг |
Өндөг | Ууранд жигнэсэн өндөг | Шарсан өндөг |
Будаа | Ус болон сүүнд чанасан хүүхдийн будаа, овьёос гурвалжин будаа, | Хөц будаа, шар будаа, эрдэнэ шиш, вандуй , шош |
Хүнсний ногоо | Чанасан төмс, лууван, хүрэн манжин, байцаа , хулуу | Сонгино сармис, бууцай, хаш , цагаан лууван, шар манжин, даршилсан ногоо |
Жимс жимсгэнэ | Гадил болон бусад амттат жимснүүд | Хүчиллэг , дутуу болсон, ислэг ихтэй жимс, жимсгэнэ. |
Амттан | Зөгийн бал , ёотон , жимс, жимсгэний чанамал, крем, зефир | Шоколад, зайрмаг |
Сүмс, амтлагч | Сүүтэй цөцгийтэй өндөгтэй сүмс, | Хурц халуун ногоотой, томаттай гичтэй, сүмснүүд майонез |
Ундаа | Сүүтэй цай , шингэрүүлсэн, жимсний шүүс, компот, кисель, нохойн хошууны ханд | Согтууруулах ундаа, квас, кофе, хүчиллэг жимсний шүүс |