ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН АРХАГ ХАЛДВАРТАЙ 62 ОРЧИМ МЯНГАН ХҮН ЭДГЭЖЭЭ

ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байгаа аж.
 
Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2.3 дахин буурсан үзүүлэлт гарсан байна. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байгаа аж. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил удахгүй эхлэх юм байна.
 
Улмаар 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзжээ.
 
 
П.АНИР
Оллоо.мн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан