Сонгиноор бөөрөө хэрхэн цэвэрлэх вэ

Хүний биед хуримтлагдсан хорт бодисыг шүүж, цэвэрлэх үүрэг хүлээсэн бөөр нь бидний биеийн хамгийн чухал эрхтэнүүдийн нэг. Бөөр бол бидний биед хуримтлагдах давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн. Ажил нь хорт бодисыг цэвэрлэх учраас бөөр өөрөө ч хорт бодисонд хорддог. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж ингэснээр бөөр өвчлөх шалтгаан болдог ажээ. Тэгвэл биднийг амьд байж, эрүүл саруул явахад тусладаг бөөрнийхөө хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид бөөрөө хэрхэн цэвэрлэх ёстой юм бол оо?
Танд хэрэг болох зүйлс:
- Сонгино 2 ширхэг
- Лимон 2 ширхэг
- Яншуй 3 багц
- Ус 2 литр
Хийх арга: Усаа саванд хийж буцалгаад сонгиноо хальслан жижиглэж хэрчинэ. Дараа нь буцалсан усаа шилэн саванд хийж дээрээс нь хэрчсэн сонгиноо, яншуй болон нимбэгны шүүсээ нэмж хийгээд 2 цаг байлгана. Уг бэлдмэлээ өдрийн туршид 6 тэгцүү хувааж уух ёстой. Шээс хөөх үйлдэлтэй учраас бэлдмэлийг 7 хоногт ердөө 3-хан өдөр уух нь хангалттай юм. Цэвэрлэгээг 14 хоногийн турш хийснээр нэг курс болно. Анхаарах зүйл: Цэвэрлэгээ хийж байх хугацаанд давс, өөх тос болон сахар буюу элсэн чихэр хэрэглэж болохгүй. Харин усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох жимс, ногоо, буурцаг, мөөг болон загасыг голчлон хэрэглэхийг зөвлөж байна. Хориглох заалт: Уг цэвэрлэгээний арга нь өндөр үр дүнтэй ч өндөр даралттай, цээж нь үргэлж хорсч байдаг болон цусны сахрын хэмжээ багатай хүмүүст тохиромжгүй юм.

Эх сурвалж http://www.info.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан