Хялбар, энгийнээр өөөрөө цэвэрлэх алхмуудыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Бөөр гэх хос эрхтэн хүний бие организмын элдэв ялгадас, цусны хорыг гадагшлуулах чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Уг эрхтэн өөр өөрийгөө цэвэрлэдэг ч чулуу үүсэх, гэдэс дүүрэх, арьсанд тууралт гарах, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Тиймээс та бөөрөө цэвэрлэх үйл явцад сайн суралцах учиртай.
Алхам №2
Мөн та улиралд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орж, ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн эрсдлээс өөрийгөө хамгаалах учиртай. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эрүүл мэндээ орхигдуулах, дур мэдэж эм, тариа хэрэглэх тун хортой гэдгийг хэзээ ч битгий мартаарай.
Алхам №3
Эрүүл байхын тулд та зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөн хийхээс гадна эрүүл бас тэжээллэг хоол хүнс хэрэглэж заншаарай.
Алхам №4
Эрдэнэ шишийн дохиурыг хамгийн сайн хор гадагшлуулагчийн нэг гэж үздэг. Тэд шээс ялгаруулах үйл ажиллагааг сэргээж, ялгадас болон биед байх усны хорыг шээс хөөх замаар зайлуулна. Мөн бөөрний чулуу, давсагны халдвар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Хэрхэн хэрэглэх: 2 хоолны халбага хатаасан эрдэнэ шишийн дохиур Савтай буцалсан усанд үүнийгээ хийгээд 12-15 минут буцалгана. Энэ хандаа өдөрт 2-3 удаа ууна. Энэ хандыг хэрэглэж байх явцдаа хангалттай хэмжээний ус болон бусад шингэн уух хэрэгтэй. Ингэснээр таны бөөрийг илүү сайн цэвэрлэнэ.
Алхам №5
Тарвас биеийг сэргээж, цангаа тайлдаг төдийгүй өөр олон ашигтай жимс юм. Калийн янз бүрийн нэгдмэлээр баялаг, маш их ус агуулдаг (99%) байна. Эдгээр шинж чанар нь бөөрийг цэвэрлэж, хоргүйжүүлэхэд хангалттай юм.
Алхам №6
Бөөр цэвэрлэх болон хор гадагшлуулахад хамгийн их хэрэглэдэг зүйлийн нэг нь цагаан гаа юм. Энэ нь таны бөөрнөөс хорт бодис, бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй элементүүдийг биеэс хөөж гаргана. 2 хоолны халбага шинэхэн юм уу үрсэн цагаан гаа хэрэгтэй. Хоёр аяга буцалсан усанд цагаан гааг хийнэ. 10-12 минут буцалгана. Энэ шингэнээ шүүгээд дээр нь нимбэгийн шүүс, зөгийн бал зэргийг нэмж амт оруулна. Энэ цагаан гааны цайг өдөрт 2-3 удаа ууж байж богино хугацаанд үр дүнд хүрнэ. Мөн хоол хүнсэндээ цагаан гаа хэрэглэж байх хэрэгтэй. Өглөөд цагаан гааны хэлтэрхий хүлхэж байвал таны бөөр сайнаараа байх болно.
Алхам №7
Байгалиас заяасан цэвэрлэгч шинж чанартай ба бие дэх хортой бодис, бактерийг сайн цэвэрлэнэ. Нимбэгийн хүчил витамин С-ийн баялаг эх үүсвэр бөгөөд шээсэнд их хэмжээний цитрат үүсгэхэд тус болно. Энэ нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn