ЗӨВЛӨГӨӨ: Хавхалгагүй амны хаалтыг л сонгоорой

Цар тахлын эрсдэл манай улсад өндөр хэвээр байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ЭМЯ иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөв. Гэсэн ч гудамж талбайд амны хаалт зүүгээгүй хүн мэр сэр байсаар байгаа тул Зөрчлийн хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгох боллоо.
КОВИД-19 халдвараас хамгаалахад N95 амны хаалт хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл энэ амны хаалт нь хавхалгатай, хавхалгагүй гэсэн хоёр төрөл байдаг байна. Эдгээрийн ялгааг тайлбарлая:
ХАВХАЛГАТАЙ АМНЫ ХААЛТ-Энэ төрлийн амны хаалтыг манай эмийн сангуудад борлуулах нь түгээмэл. Учир нь агаарын бохирдол ихтэй өвлийн саруудад хавхалгатай амны хаалт илүү тохиромжтой байдаг байна. Иргэд амны хаалтын голд харагдах хавхалгыг шүүлтүүр гэж андуурдгийг АШУҮИС-ийн багш, агаарын бохирдол судлаач Л.Дэлгэрзул анхааруулав. Энэ хавхалга гаднаас бидний ам хамар руу орох бохир агаарыг шүүх үүрэггүй, харин бидний амнаас гарах уурыг шууд гадагшлуулах, амьсгал авахад л туслах үүрэгтэй аж. Энэ хавхлагаар бидний амьсгал гадагшилдаг гэсэн үг юм. Энэ төрлийн амны хаалтын материал буюу мэргэжилтнүүдийн нэрлэдгээр хана нь агаарын бохирдлыг шүүх үүрэгтэй аж.
Тэгэхээр КОВИВ 19-ийн халдвартай хүн хавхалгатай амны хаалт зүүн, олон нийтийн газраар явбал маш их эрсдэлтэй. Учир нь түүний амьсгал амны хаалтан дээрх хавхлагаар гадагш чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Иймд ХАВХАЛГАГҮЙ буюу битүү N95 төрлийн амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манай урд хөршид халдвар авсан иргэд нь хавхлагагүй, битүү амны хаалт зүүн, өөрийгөө болон өрөөлийг давхар давхар хамгаалж байгааг дараах зургаас хараарай.
Төгсгөлд нь хэлэхэд даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд туршилтаар баталжээ. Коронавирусийн бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж. Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг гэсэн үг.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон аж. Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М брэндийн амны хаалт агаар дахь 0.007 микрон тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан