Коронавирус электрон микроскопоор ийнхүү харагдана


Уушгины хатгалгаа үүсгэдэг нүдэнд үл үзэгдэх “коронавирус”-ийн зургийг Харшлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэн (National Institute of Allergy and Infectious Diseases)-гийн эрдэмтэн судлаач нар электрон микроскопоор буулгаж авчээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар дэлхий дахинаа нийт халдвар авсан хүний тоо 1.5 саяыг давж, 89 мянга орчим хүн нас барсан бол 330 мянга орчим өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
1. Улаан өнгөөр уг эсийн дотор өсөж үржээд эзэн эсээ устган гадагш гарах гэж буй сая сая коронавирусууд
2. Ногоон өнгөтэй нь вирусээр халдварлагдаад үхэж буй хүний эс
3. Шар өнгөтэй нь уг эсийн дотор өсөж үржээд эзэн эсээ устган гадагш гарах гэж буй коронавирус 
Эх сурвалж: National Institute of Allergy and Infectious Diseases
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл