Итали, Испани, Франц зэрэг европын гурван улсад коронавирус тахлын дэгдэлтээс үүдэн нэг өдрийн дотор нас баралтын тоо хамгийн дээд цэгтээ хүрэв.
Италид гэхэд нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 368-аар нэмэгдэж, 1,809-д хүрэв, Испанийн хувьд 97-оор нэмэгдэж 288 болж, харин Францад 29-хүн нас барж нас баралтын тоо 120-д хүрчээ.
Английн улсад нас баралт 14-өөр нэмэгдэж 35 болов. Иймд европын холбооны улсуудын засгийн газар хилээ хаах, хорио цээрээ чангатгах талаар нухацтай арга хэмжээ авч эхэллээ.
- Герман улс Франц, Швейцарь, Австри, Дани болон Люксембургтай хиллэх хилээ хаалаа.
- Испани улс коронавируисийн тархалтыг хянах үүднээс цагдаа нас дрон нисгэн олон нийтийн хөдөлгөөнийг хянаж байна.
- Австри улсын хувьд таваас дээш хүн нэг дор цугларахыг хориглолоо.
- Ирланд цэцэрлэг сургуулиудыг энэ сарын 29-ыг хүртэл хаахаар шийдвэрлэв.
- Швейцарын хувьд халдвар авагсдын хувьд 24 цагийн дотор 800-аас 2200 болсон юм.
ДЭМБ-аас европын холбоог "цар тахлын голомт" хэмээн зарлалаа.
Эх сурвалж: BBC