ОХУ-ын Санкт-Петербург хотын мөрдөн байцаагчид өвчтөнүүдээ хүчирхийлсэнд сэжиглэгдэж байгаа эрчимт эмчилгээний тасгийн, мэдээгүйжүүлэлтийн эмчид эрүүгийн хэрэг нээсэн байна.
Тэдэнд олдсон мэдээллээр бол энэ сарын 19-ний өдөр тус хотын нэгэн нэгдсэн эмнэлэгт 1960 онд төрсөн мэдээгүйжүүлэлтийн эмч мэс заслын дараах тасагт ухаангүй хэвтэж байсан гурван эмэгтэй өвчтөний эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдлыг ашиглан хоёрыг нь элдвээр оролдож, нэгийг нь хүчиндсэн аж.
Саатуулагдсан этгээдийн биеийн байдал муудсан тул өөрийг нь цагдаагийн хамгаалалт дор эмнэлэгт хэвтүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn