Хүний биед олимпын тэмцээн явуулах боломжтой таван усанг ариутгахад хангалттай хлор агуулагддагийг та мэдэх үү. Дундаж жинтэй нэг хүний биед агуулагдах фосфор 20 ширхэг шүдэнзний толгой хийхэд хүрэлцэнэ. Тарган биш байсан ч дор хаяж 10 ширхэг саван хийчих өөх тос, артиллерийн пуужинг дэлбэлж болохуйц глицерин бий. Хүний биеийн талаарх гайхалтай баримтууд ингээд дуусчихгүй. Шинжлэх ухаанаар батлагдсан гайхалтай баримтуудаас хүргэж байна.
10.Хүний биеийн халуун хамгийн багадаа 32, ихдээ 43 хэмийн хооронд хэлбэлздэг. Үүнээс илүү гарах юм уу, доош орвол амьдрах боломжгүй. Зарим улс оронд “Хүйтэн чихтэй хүн тэнэг байдаг” гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь буруу бөгөөд бүх хүний чихний температур биеийнхээс 1.5-2 хэмээр бага байдаг байна.
9. Хүний биеэс хоногт шүлс, цөсний шингэн тус бүр нэг литр, ходооны шүүс гурван литр, нарийн, бүдүүн гэдэсний шингэн тус бүр 2-3.5 литрийг ялгаруулдаг.
8. Хүн 20.00-22.00 цагийн хооронд ганцардлыг хамгийн эмзэгээр мэдэрдэг ажээ.
7.Хумс, үсний ургалт 16.00-18.00 цагийн хооронд хамгийн хурдан явагддаг.
6. Хүнд үнэрлэх, хүрэлцэх, харах, сонсох, амтлах, тэнцвэрээ хадгалах гэсэн зургаан мэдрэмж байдаг. Эдгээрээс сонсох, амтлах мэдрэмж 17.00-19.00 цагийн хооронд гойд мэдрэмтгий болдог гэнэ.
5. Хоол хүнсний температур амтлах мэдрэмжид нөлөөлдөг байна. Тухайн хүнс 24 хэм байхад хамгийн сайн амтлагддаг ажээ.
4.Биед орсон архийг элэг 18-20 цагийн турш идэвхитэй шүүдэг. Түүнээс хойш идэвхи нь эрс суларч, үйл ажиллагаа нь доголддог байна. Архийг хоёр буюу түүнээс дээш хоногоор уух нь элэг өвчлөх хамгийн том шалтгаан болдог аж.
3.Хүн биеийнхээ шингэний 6-10 хувийг алдахад оюун ухаан хэвийн бус болж, ухаан алдах шинж илэрдэг бол 10 хувийг алдсан үед ярих чадвар алдагддаг байна. Харин 12 хувийг алдахад зүрх зогсдог ажээ.
2. Хөмсөг, сормуус, суганы үс 3-4 сарын настай байдаг бол толгойн үс 4-6 жил амьдардаг байна.
1. Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог бол инээхэд дөнгөж 17 булчин оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ.