Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг гэж та мэдэх үү. Хүйтний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсан амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсдэг.
Мөн бодисын солилцоо өөрчлөгдөж, хөлс ялгаралт багасдаг гэнэ. Үүний улмаас уураг тархины гадар саатаж, цусны даралт буурдаг аж. Түүнчлэн амьсгалын үйл ажиллагаа суларч, цусан дахь чихрийн хэмжээ багасдаг байна. Өөрөөр хэлбэл, даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсдаг тул цусны урсгал саатдаг гэх. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсаж, тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний судас агшиж нарийсдагаас түүгээр гүйх цусны урсгал удааширдаг байна. Энэ нь уураг тархины хэвийн үйл ажиллагааг муудуулж, цус харвалт үүсгэх эрсдэлтэй аж. Хүйтний улиралд толгой нүцгэн явахад архаг өвчин сэдэрдэг. Түүнчлэн толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг шинж тэмдгээр илрэх аж. Иймд хүйтэн сэрүүнд тогтмол малгай өмсөж байхыг эмч нар зөвлөж байна. Дулаан явбал мянган лан гэдэг дээ.