Өвлийн улиралд малгай өмсөөгүйгээс ой тогтоолт мууддаг

– Толгойноосоо даарсанаас болж цус харвалт нэмэгддэг-
Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний улмаас уураг тархины гадар сааталд орж, цусны даралт буурч амьсгалын үйл ажиллагаа суларч, цусанд чихрийн хэмжээ багасч ирдэг. Даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсч, түүгээр цусны урсгал саатна. 
Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10%-ийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
  • Архаг өвчин сэдрэх
  • Тархиар хатгуулж өвдөх
  • Хараа, сонсгол муудах
  • Нулимс гоождог болох
  • Нойр муудах
  • Мэдрэлийн суурь өвчин үүсэх
  • Ой тогтоолт муудах
  • Стрест өртөж ажлын чадвар буурах
  • Хуйхны эрүүл орчин алдагдах
  • Үс хуурайшч, өнгөө алдах
Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална.
Сүүлийн үед охид залуучууд маань өвлийн хүйтэнд ч толгой нүцгэн, нимгэн хувцастай явах нь элбэг болсон. Иймд хүүхэд багачууд охид хөвгүүд толгой нүцгэн явахын хор уршигыг эртнээс мэдэж байх нь зүйтэй. Мөн хүйтний улиралд нүцгэн явснаас нүүр, толгойн ил хэсэг дагз, зулай, чих, хамар, хацар даарч хөрөх юмуу хөлдөж, бүх бие махбодид муугаар нөлөөлнө. Хүйтний энэ мэт сөрөг нөлөөнөөс хүн өөрийгөө хамгаалахын тулд өвлийн цагт малгай өмсөх нь зүгээр нэг ёс төдий буюу дан ганц гоёл чимэг ч биш. Харин өөрийгөө хүйтнээс хамгаалж эрхтэн системийнхээ хэвийн үйл ажиллагааг зохицуулж байгааг ухаарвал зохино. Хүйтний улиралд толгой нүцгэн явахад архаг өвчин сэдэрч болохоос гадна толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг эмгэг үүсч болно. Иймд хүйтэн сэрүүнд тогтмол малгай өмсөж байх нь чухал ач холбогдолтойг бүү мартаарай. 
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл