Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх хүний биеийн төрөлх чадвар бөгөөд товчхондоо дархлааны систем нь бидний бие организмын ХАМГААЛАЛТ юм. Хүний биеийн дархлаа нь антигениэс (хөндлөнгийн бичил организмууд, токсин, харшил үүсгэгчид) хүний биеийг тусгаарладаг. Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. ]
Дархлаа суларсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Архаг ядаргаатай болох
- Амархан эцэж сульдах
- Нозоорч нойр хүрэх, эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх
- Толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ.
- Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө.
- Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.
ДАРХЛААГАА ТОРДЪЁ!
- Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл тамхи бүү тат. Эрдэмтдийн тогтоосноор тамхи нь вирус олшруулах нөхцлийг бүрдүүлдэг аж.
- Байнгын стресс нь дархлааны дайсан. Аль болох стресст автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өөрт учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой.
- Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.
- Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн сайн бактери устгагч юм шүү дээ.
- Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Xааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.