Дархлаа бол тоглоом биш

Английн судлаач Алекс Исаак, Швейцарийн судлаач Джин Линденман нар биед хөндлөнгөөс нөлөөлж буй вирусний эсрэг түүнийг устгах шинж чанартай уургийг нээсэн нь 1957 он байлаа. Эрдэмтэд уг уургаа interfer­ence буюу хөндлөнгийн оролцоо хэмээн нэрлэсэн (монголчууд бид энэ уургийг интерферон гэдгээр нь мэддэг)нь өнөөдөр вирусний эсрэг хэрэглэгдэж буй гол зэвсэг юм.
Интерферон нь вирус халдварын эсрэг болон дархлалыг сэргээх үйлдэлтэй дотоод нам молекулт уургийн бүлэг юм. Интерферон уураг нь эрүүл эсийн вирус эсэргүүцэх чадварыг хангахын зэрэгцээ вирусний халдварын эхэн үед ялгарч, вирусний эсрэг хамгийн анхны хамгаалалтыг гүйцэтгэж, дархлааг сайжруулдаг.
Хүний бие өөрийн эдийг гаднын эдээс ялган таньж, улмаар хортойг нь эсэргүүцэн зайлуулах замаар эрүүлжихийг эрмэлздэг нь хүнийг эрүүл, бас урт удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг гэж тайлбарлаж болно. Дархлааны тогтолцоо халдвартай, халдваргүй өвчнөөс бие организмыг хамгаалж байдаг. Дархлааны хамгаалалт хүний биед төрөлхийн (энгийн, өвөрмөц бус) болон үүсмэл (өвөрмөц) гэсэн хоёр системийн тусламжтайгаар бий болдог гэж эрдэмтэд тайлбарлажээ. Төрөлхийн гэдэг нь бактер, вирус болон бусад зvйлсээс бие организмыг хамгаалах хүчтэй халхавчийг бие махбодь өөрөө бий болгодог.
Гэхдээ хүрээлэн буй орчин байнга өөрчлөгдөн хувьсахтай зэрэгцэн бие организмын болзошгүй дайснууд ч гэсэн даган өөрчлөгддөг. Энэ үед хүний бие хувьсан өөрчлөгдсөн дайснуудтайгаа тэмцэхэд туслах зэвсэг болгох үүднээс үүсмэл дархлаа бий болгодог. Хүний болон ертөнцийн хувьслыг даган бий болсон шинжлэх ухаан эрүүл мэндийн салбарт ч чамгүй хөгжсөн учир өдгөө бид хүрээлэн буй бичил дайснуудынхаа эсрэг бүрэн зэвсэглэж, тулалдаж, ялалт ялагдлыг ээлжлэн хүртэж яваа. Ялагдал хүлээсэн тэр цаг нь хүний дархлаа муудсан тэр үе байдаг гэхэд хилсдэхгүй. Дархлаа муудах олон шалтгаан байдаг ч өнөөгийн хүнд дархлааны системийг дарангуйлсан антибиотик болон дааврын гаралтай бэлдмэл илүүтэй нөлөөлсөн гэдэг дээр эрдэмтэд санал нэгдээд байгаа юм. Хүмүүс дахин давтагдаад байдаг янз бүрийн өвчний шалтгаанаар олон эмчид үзүүлж удаан хугацааны туршид явсан ч бүрэн эмчлэгддэггүй явдал нийтлэг байдаг. Хүүхэд тань жилд 6 түүнээс олон удаа, том хүн 3-4 түүнээс олон удаа өвдөж, эмчилсэн ч бүрэн эдгэрэхгүй, улмаар бие сульдах, амьсгаадах, байнгын бага зэргийн халуунтай байвал бие организм нь өөрийн дархлааны хүчин чадлын эцсээ шавхаж дархлааны эмчид хандах цаг болсны дохио юм. Дархлаа нь байнга өөрчлөгдөж байдаг онцлогтой учир тогтсон нэг судалгаан дээр үндэслэхээс илүүтэй шинэчлэгдсэн судалгаа хийгдэх шаардлага үүсэж байдаг. Хүний биед гаднаас гаднын биет болох вирус, бактери, хавдрын эс ургаад эхлэхэд тэднийг устгахад чиглэсэн үүрэг гүйцэтгэдэг, өөрийн булчирхайнаас ялгарч байдаг 9 төрлийн интерферон уураг бий. Ураг төрөнгүүтээ ургийн интерферон нь нэг цагийн дараа гэхэд нярайн интерферон болж хувирдаг нь хүний биеийн нэг гайхамшиг юм. Интерферон нь ургийнхаа эхний нэг сард орчимд ургийнхаа эсийн хуваагдал, эсийн хөгжил, хүүхдийн эрхтэн системийн хөгжилд зориулсан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ чанараа нярайн интерферон болсон ч хадгалдаг сул талтай гэж болно. Тиймээс нярай хүүхэд вирусын эсрэг дархлаагүй, тэмцэх уураггүй байдаг. Дархлааны интерферон уураг хүүхдийн нас нэмэгдэхтэй зэрэгцэн ялгаралт нь ихсэж, 3 нас хүртэл үүрэг функц нь өөрчлөгдөж “том хүнийх” руу шилждэг юм байна. Интерфероны ялгаралт хангалттай бус 0-3 насанд, ялангуяа нярай үед вирус хамгаалах зэвсэггүй байдаг учир хүүхдийнхээ дархлааг анхаарч, үүсмэл дархлааг бий болгох шаардлагатай гэдгийг нярай, хүүхдийн эмч нар хангалттай мэдээлдэг.
Гэхдээ интерфероны агууламжтай бэлдмэлүүд хэрэглэх нь 0-3 насныханд тохиромжтой гэж шууд зөвлөхгүй.Интерфероныг аль ч насны хүний биед шууд тавьж өгөхөөс гадна ялгаруулалтыг нэмэгдүүлдэг, индуктер хэлбэрээр биед оруулах нь бий. Сүүлийн тохиолдолд индуктер буюу өдөөгч хэрэглэх нь зөвхөн насанд хүрэгчдэд тохиромжтой. Нярайн интерферон уураг ялгаруулагч муу ажиллаж буй биш биедээ таарсан хэмжээгээр, маш бага ялгаруулж байгаа үед нь өдөөж өгснөөр ялгаралт нэмэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Хүний бие ийм тохиолдолд, нэн ялангуяа нярайн интерферон ялгаруулагч эд эсийг өдөөлөө гээд ялгаралт нэмэгдэх бус харин ч өдөөгч сульддаг. Өдөөсөн ч ялгардаг хэмжээ нь насныхаа онцлогоос илүү гарахгүй, эд эс нь илүү сайн ажиллаж илүү интерферон ялгаруулахгүй гэдгийг анхаарах ёстой. Дархлаа буурах, дархлааны хомсдолыг оношлохдоо шалтгаан ба үр дагаварыг ялгах нь маш чухал. Өөрөөр хэлбэл дархлалын системийн хомсдол нь тухайн өвчинд үүсэхэд хүргэсэн үү, эсвэл өвчин нь өөрөө дархлалын тогтолцоонд доголдол үүсэхэд хүргэсэн үү гэдгийг нь тодорхойлсны эцэст өвчнөө түрүүлж эмчлэх үү, дархлаагаа дэмжих үү гэдгээ мэргэжлийн эмчийн дүгнэлтээр хийлгэх ёстой. Тиймээс дархлаа буурсан шалтгааныг олохын тулд заавал лабораторийн оношлогоонд орох хэрэгтэй. Зөв онош, зөв эмчилгээний зарчим дархлаа буурахад үед ижил үйлчилнэ.
Eagle.mn
скачать dle 12.0

mip
mip 18 July 2019 14:32
сонирхолтой
  • Шинэ мэдээ
  • Их уншсан