Шинэ вирус арьс салст шүргэлцэх замаар халдварлаж болзошгүйг мэдэгджээ

Шинэ төрлийн коронавирус нь нүдний салст бүрхэвчээр дамжин хүний биед халдварлах боломжтой гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны төлөөлөгч Ли Синван мягмар гарагт хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
"Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа нь арьс салст шүргэлцэх замаар халдварлах боломжтой. Хэрэв вирус таны гарны арьсанд орж, харин та болгоомж сэрэмжгүйгээр нүдэндээ хүрвэл вирусний халдвар авч болзошгүй. Тиймээс амны хаалт зайлшгүй зүүж, гараас сайтар угаах нь вирусний халдвар тархах, халдвар авах эрсдэлийг бууруулна” гэж тэрбээр хэлснийг "Жэньминь жибао" сонин мэдээлсэн байна.
Мягмар гарагийн үдээс хойш Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 4547 болж, 32-оор нэмэгджээ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан