Хэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?

Өдөр болгон нүдэндээ халтай зүйл хийдгээ та нуух хэрэггүй. Гэхдээ өнөө цагт дэлгэцнээс бүр мөсөн ангижрах арга нэгэнт байхгүй учраас хамгийн үнэт эрхтэндээ яаж аль болох бага хор учруулж болохыг зааж өгье. Насаараа нүдний шилтэй зууралдахыг хүсэхгүй байвал доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

1 Дасгал 

Нүдийг амраахад тусладаг цөөхөн боловч үр дүн сайтай дасгалууд бий.
Нүд амраах дасгал
Ажил, сургууль дээрээ өдрийн аль ч цагаар энэ дасгалыг хийж болно. Ердөө л нүдээ аниад алгаараа таглах хэрэгтэй. Гэрэл нэвтрүүлж болохгүй. Дасгалыг хийх зуураа үзэсгэлэнтэй байгаль, эсвэл хүүхэд насны гоё дурсамжаа төсөөлөлдөө эргэн авчирч стрессээ багасгахыг оролдоорой. Далиманд нь хүзүүний дасгал хийгээд авсан ч болно.
Чийглэг байдлыг хангах
Хуурай байдлаас л болж нүд улайж, загатнадаг. Гэхдээ үүнээс сэргийлэх байгалаас заяасан процесс бол нүдээ цавчих юм. Харин хичнээн цавчсан ч хуурайшсан хэвээр байвал дусаалга хэрэглэж эхлээрэй. 
20-тын дасгал
Энгийн дасгал. Хоёр гурван метрийн цаана байгаа нэг обьект дээр 20 секундын турш хараагаа тогтооход л болно. Байнга дэлгэц ширтэж байгаа бол энэ дасгалыг 20 минутын давтамжтай хийхэд тохиромжтой.
Үзэгтэй дасгал
Үзэг авч нүүрэндээ нааж бариад дараа нь түүнийгээ 15-20 см зайтай холдуулна. Холдуулах явцдаа үзэг рүү болон цаана нь байгаа зүйлс рүү ширтэх хэрэгтэй. Цаг гарвал энэ дасгалыг өдөрт 10 удаа давтахад таны нүд алзахгүй. 
Дасгал

2 Хэрэглээ

Нэгдүгээрт, таны компьютерийн дэлгэцэнд ширээн дээр байгаа элдэв зүйлсийн тусгал ойж харагдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хурц нартай үед компьютертэй ажиллах хэрэггүй гэсэн үг. Заавал шаардлагатай бол хөшгөө хаах гэх мэтээр нарны тусгалыг үгүй хийх арга хэмжээ аваарай.
Дэлгэцний гэрлийг багасга 
Ямар ч үед таны нүдэнд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн сурталчилгаатай дэлгэцүүд сүүлийн үед ихээр үйлдвэрлэгдэх болсон. Гэхдээ энэ нь зуун хувь үнэн биш гэдгийг санаарай.
Нарны шил зүү
Хүн байнга нүдээ онийлгож, ярвайж явахаар зохицоогүй. Тиймээс өдөр бүр нар шарж байдаг газар заавал шил зүүж явах хэрэгтэй.
Хэрэглээ

3 Хоол хүнс

 Кэротин
Улбар шар өнгөтэй жимс, ногоонд агуулагддаг нүүрсустөрөгчийг хэлж байгаа юм. Бага байхад ээж аав нар маань нүдэнд сайн гээд лууван идүүлдэг байсныг санаж байгаа биз дээ. Хэдийгээр эрдэмтэд үүнд 100 хувь итгэлтэй биш боловч кэротиноор баялаг хүнс хэрэглэх нь нас явахаар нүдний торлог бүрхэвчийн булчин сулрах, нүдэнд цагаа буух зэрэг асуудлуудаас сэргийлж чаддаг болох нь хэд хэдэн судалгаагаар тодорхой болжээ.
Аминдэмүүд
Байнга жимс ногоо идээд байдаггүй юмаа гэхэд хааяадаа аминдэм, амино хүчлийн бэлдмэлүүдийг эмийн сангаас авч хэрэглэж байх нь зөв. Ялангуяа "таурин" хэмээх бодис нь нүдний эдүүдийг гайхалтай хамгаалдаг аж.
Хоол хүнс
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан