Нүдийг амраахад тусладаг цөөхөн боловч үр дүн сайтай дасгалууд

Ажил, сургууль дээрээ өдрийн аль ч цагаар энэ дасгалыг хийж болно. Ердөө л нүдээ аниад алгаараа таглах хэрэгтэй.
Нүд амраах дасгал
Ажил, сургууль дээрээ өдрийн аль ч цагаар энэ дасгалыг хийж болно. Ердөө л нүдээ аниад алгаараа таглах хэрэгтэй. Гэрэл нэвтрүүлж болохгүй. Дасгалыг хийх зуураа үзэсгэлэнтэй байгаль, эсвэл хүүхэд насны гоё дурсамжаа төсөөлөлдөө эргэн авчирч стрессээ багасгахыг оролдоорой. Далиманд нь хүзүүний дасгал хийгээд авсан ч болно.
Чийглэг байдлыг хангах
Хуурай байдлаас л болж нүд улайж, загатнадаг. Гэхдээ үүнээс сэргийлэх байгалаас заяасан процесс бол нүдээ цавчих юм. Харин хичнээн цавчсан ч хуурайшсан хэвээр байвал дусаалга хэрэглэж эхлээрэй. 
20-тын дасгал
Энгийн дасгал. Хоёр гурван метрийн цаана байгаа нэг обьект дээр 20 секундын турш хараагаа тогтооход л болно. Байнга дэлгэц ширтэж байгаа бол энэ дасгалыг 20 минутын давтамжтай хийхэд тохиромжтой.
Үзэгтэй дасгал
Үзэг авч нүүрэндээ нааж бариад дараа нь түүнийгээ 15-20 см зайтай холдуулна. Холдуулах явцдаа үзэг рүү болон цаана нь байгаа зүйлс рүү ширтэх хэрэгтэй. Цаг гарвал энэ дасгалыг өдөрт 10 удаа давтахад таны нүд алзахгүй.
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
www.solongonews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан