БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа шинэ төрлийн "Коронавирус"-ээр үүсгэгдсэн болохыг ДЭМБ зарлалаа


БНХАУ-д бүртгэгдээд буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгсөн байна.

Үүнд:

  • Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
  • Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
  • Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
  • Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
  • Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
  • Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.
Хөрш улсад бүртгэгдсэн уг өвчинтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад буй талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байгаа билээ.

Эх сурвалж: ЭМЯ


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан