Д.АРИУН
Шинэ жилийн баярын ширээн дээр байдаг ч хүний эрүүл мэндэд таагүй нөлөөтэй таван бүтээгдэхүүнийг Оросын хоол хүнсний мэргэжилтэн Мария Дубская нэрлэж, тэдгээрийг хэрхэн орлуулж болох талаар зөвлөжээ. Мэргэжилтний хэлснээр, хамгийн эхэнд майонез орж байна. Баярын зоог, салатыг майонезгүйгээр төсөөлөх аргагүй ч, түүнийг тараг гэх мэтээр орлуулж болох аж. Хоёрт оргилуун дарс таагүй гэдэг ангилалд багтсан байна. Мария Дубскаягийн хэлснээр, оргилуун дарсны чихэрлэг агууламж өндөр бөгөөд хийжүүлсэн нь бөмбөлгүүд нь ходоод гэдсийг цочроож, эвгүй байдал бий болгодог гэжээ.
Жагсаалтын гуравт мах, махан бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Шинэ жилийн ширээнд гахайн мах, утсан хиам зохимжгүй гэдгийг дурджээ.
Харин дөрөвт, давсалсан, давсны орц ихтэй хоол хүнс орж байна. Жишээ, даршилсан ногоонууд. Тэдгээрийг шинэ ногоогоор орлуулах боломжтой. Баярын ширээний таагүй хүнсний тав дахь жагсаалтад амттанг бичжээ. Амттан идэхийн оронд төрөл бүрийн жимснүүд сонгосон нь дээр гэж мэргэжилтэн зөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn