Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга


Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.
Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?
  • Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх
  • Цайг давсгүй уух
  • Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх
Үүнд:
  • халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд
  • Аль болох шинэ ногоо хэрэглэх
  • Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец
  • Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ
Жишээ:
  • Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү
  • Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү
  • Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт
  • Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах
  • Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)
  • Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)
  • Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах
  • Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)
  • Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.
 
Эрүүл зөв хооллолт хуудас
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан