Өндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд

Уураг, шим тэжээл сайтай өндөг нь хүн бүрийн хүнсний хэрэглээ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Бид өндгийг ихэвчлэн шарж юм уу, эсвэл чанаж иддэг хэдий ч, ингэснээр бидний бие организмд ямар нөлөө үзүүлдэг болохыг тэр бүр сайн мэддэггүй.
Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ өндөгний гайхалтай ач тус болон нэг сарын турш өндөг идсэнээр бие организм, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 
Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ?Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ? 

1. ДАРХЛААГ САЙЖРУУЛНА

Ялангуяа өвлийн цагт бол өндгийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь өдөрт 1-2 ширхэг өндөг идэж хэрэглэснээр хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлүүд нөхөгдөж, хорт бодисууд устдаг. Ингэснээр дархлаа ч мөн сайжирч, амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас бүрэн сэргийлдэг байна.
 

 2. СТРЕСС БУХИМДЛЫГ ҮГҮЙ ХИЙНЭ

Өндгөнд агуулагдах амин дэмүүд нь стрессийн даавар болох "кортизол"-ыг үгүй хийж, таныг тайвшрахад туслана. Бухимдаж, стресстээд эхэлвэл өндөг идээд үзээрэй. Нэг мэдэхэд бүх уур тань гарчихсан, та инээгээд сууж байх болно. 

 3. ШҮДИЙГ БАТ БӨХ БОЛГОНО

"D" витаминаар баялаг өндгийг идэж, шүд болон ясаа бэхжүүлээрэй. Кальцийг өөртөө агуулсан "D" витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, "артрит" болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулж, тогтворжуулна.
 

4. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ

 Бидний идэж хэрэглэдэг өндгөнд "холин" гэх гайхалтай бодис байдаг. Энэ нь тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, сэргээх үйлчилгээтэй бөгөөд мартах өвчин, тархины хавдар зэргээс сэргийлэх тустай юм. Ялангуяа толгойгоо ажиллуулж тоо бодох, мөн ажил хийхдээ өндөг идсэнээр илүү тархи сэргэж, сайн ажиллаж чаддаг байна.

5.АРЬСЫГ ТОЛИГОР БОЛГОНО

Арьсыг толигор, үзэсгэлэнтэй болгох, үсийг ургуулахад онцгой нөлөөтэй витаминууд өндгөнд агуулагддаг. Өндөг нь "В2" болон "В12" витаминаар баялаг бөгөөд энэ нь таныг гоо сайхан харагдахад чухал ач холбогдолтой байх юм. Арьсыг дотроосоо гэрэлтсэн сайхан болгож, үсийг намирсан торгомсог болгох шидтэй өндгийг өдөр тутамдаа идэж байгаарай. Нүүрний үрчлээ болон арьсны хорт хавдар үүсгэх, хэт ягаан туяаны гэмтлээс арьсыг хамгаалахад тусладаг аж.

6. ЖИН ХАСНА

Өглөөний цайндаа өндөг идэх нь хоолны дуршлыг бууруулж, турахад тусладаг. Илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүс өндөг идэж турахын зэрэгцээ амин дэмээр өөрийгөө тэтгэх боломжтой.

 7.ХАРААГ САЙЖРУУЛНА

Өндөг нь "лютеин" болон "зеаксантин" гэх 2 антиоксидант агуулдаг. Эдгээр нь харааг сайжруулах шидтэй бөгөөд нүд өвчлөх аюулаас таныг сэргийлэхэл туслана. 
 

8. ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ЭМЧИЛНЭ

 Чихрийн шижин өвчтэй хүмүүс өндөг идэж байгаарай. Өндөгний амин дэм, витаминууд нь тус өвчнийг анагаахад томоохон тус хүргэх төдийгүй таныг эрүүлжүүлж, амьдралд тань аз жаргал, өнгө нэмэх болно. Эмч нар ч мөн адил чихрийн шижинтэй хүмүүсийг өндөг идэхийг зөвлөдөг аж. 

ӨНДӨГНИЙ ШИНЭ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Саванд өндөг далд орохоор крантны хvйтэн ус хийгээд өндөгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж , дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна, хэрэв өндөг живсэнч ёроолд хvрэлгvй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн vг, харин усруу ер живэхгvй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хальснаас нь салгасан өндөг- шинэ бол цагаан уураг нь цав цагаан, шар уураг биетэй байдаг. Гэхдээ цэвэр усанд биш шөл, цай гэх мэт өнгөтэй усанд чанасан өндөгний цагаан уурагны өнгө өөрчлөгдөж цагаан биш болдог. Дэлгvvрийн лангуунаас өндөг худалдан авахдаа генийн сан сайтай шувууг нарийн технологийн горимоор тэжээх замаар гаргаж авсан, vйлдвэрийн аргаар бэлтгэсэн, сортлож, савласан, гарал vvсэл нь тодорхой нэр хvндтэй vйлдвэрлэгчийн чанарын баталгаат өндгийг хэрэглэж байна уу? Хэмээн хянаж, чанартай өндгийг өдөр бvр идэх нь танд ашигтай.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан