Энэ удаагийн эхний ээлжийн сургалт нь ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хүүхдэд тусламж үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулагдан эхэлж байна.
2 дахь ээлжийн сургалт 3-р сарын 15-17–ны өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан зохион байгуулах юм.
Цаашдаа энэхүү сургалтыг орчин үеийн анагаахын нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллээр нэмж баяжуулан, хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалаа хадгалах болно.
ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг чадавхжуулах талаар байнга анхааран ажиллаж байгаагийн жишээ нь энэ сургалт юм.