Мадридад денге хэмээх чичрэг өвчин бэлгийн замаар халдварласан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ тухай орон нутгийн эмч нарын мэдээллээс эш татан “Эль Пайс” сонин дамжуулсан байна.
Денге чичрэг өвчнийг үүсгэгч вирус нь ихэвчлэн “Эдес албопиктус” төрлийн шумуулаар дамжин халдварладаг. Гэтэл энэ өвчин бэлгийн замаар халдварласан тохиолдол хамгийн анх Өмнөд Солонгост бүртгэгдэж байжээ. Нэгэн залуу өнгөрөгч есдүгээр сарын эхээр бэлгийн хамтрагчаасаа энэ өвчний халдвар авсан байна. Түүний бэлгийн хамтрагч үүнээс өмнөхөн денге чичрэг өвчин ихээр тархсан Куба, Доминиканы Бүгд Найрамдах Улсад аялаад ирсэн гэнэ.
Денге чичрэг өвчин бол шумууланд хазуулснаас болж дамждаг вирусын халдварт өвчин юм. Өвчний үед халуурах, биеэр юм туурах, бөөлжих, толгой болон бүсэлхий хэсгээр өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Түүнчлэн дотуур цус алдах магадлалтай байдаг. Эмчлэгддэг өвчин хэдий ч амь насаа алдсан тохиолдол ч олон байдаг байна.