Өнгөрсөн онд бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн.Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ.ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна.ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна.Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна.ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа.Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн түвшинд хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон.Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн ажээ.
О.ГэрэлОллоо.mn