ДОХ-ын вирусийн шинэ төрөл бүртгэгджээ

АНУ-ын “Эбботт” лаборатори 1980-аад оноос хойш гурван хүний тохиодолын халдварт судалгаа шинжилгээ хийн ДОХ-ын вирусийн шинэ төрөл байгааг олж тогтоосон бөгөөд одооноос уг вирусийг илрүүлж чадах боломжтой болсон гэдгийг мэдэгдсэн байна. Энэхүү шинэ мутацийг 1983, 1990 онд авсан хоёр цусны дээжээр тодорхойлсон бол харин сүүлийнх нь 2001 онд бүртгэгдсэн халдварт өвчтөний цусны шинжилгээнээс тодорхой болгосон байна.  
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь бусад бүх вирус шиг мутацид орж хувирдаг ба уг вирус нь хоёр төрлийн ялгаатай нь дэлхий даяарх бараг бүх халдварыг эзэлдэг ХДХВ-1 болон ХДХВ-2 юм.
ХДХВ-1-ын хувьд генетикийн дөрвөн бүлэгт хуваагддаг (M, N, O ба P). М бүлгийн хувьд А-аас К хүртэлх үсгээр илэрхийлэгддэг есөн дэд төрөл байдаг байна.
“Эбботтоос” хийсэн мэдэгдэлд дээрх  гурван хүний шинжилгээгээр  "L" гэх арав дахь  дэд төрөл байгааг тогтоосон байна. "Дэд төрөл L нь ХДХВ-ийн гол бүлэг болох М бүлгийн нэг хэсэг тул одоо хийгддэг эмчилгээ нь үр дүнтэй байх болно гэж найдаж байна" хэмээн тус лабораторийн уг хөтөлбөрийн дарга Мэри Роджерс хэллээ.
http://erennews.mn/article/26735
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан