Хүүхдүүддээ огт өгч болохгүй 10 хүнсний бүтээгдэхүүн

Хийжүүлсэн ундаа, чипс, түргэн хоолны хор уршгийг бид бүгд сайн мэднэ. Зарим эцэг эхчүүд өөрсдөө ч иддэггүй, хүүхдэдээ ч өгөхийг хүсдэггүй нь зөв. Гэхдээ бага насны хүүхдүүдэд томчууд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс ч бас аюултай байдаг ажээ. Олон эцэг эхчүүд ашиг тустай гэж бодон хүүхдүүддээ өгсөөр л байна. Хүүхдийн бие махбодид тохирохгүй жирийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ. Таны хүүхдийн хоолны жагсаалтад байгаа эсэхийг та шалгаж үзээрэй.
1. Йогурт
“Йогурт болгон адилхан шим тэжээлтэй биш” – энэ ч үнэний хувьтай. Цэвэр тараг хүүхдүүдэд тэр болгон таалагддаггүй, харин амт нэмсэн, гоё өнгөтэй таргийг тэд дуртайяа идэж орхино. Амталсан тараг нь илүүдэл нүүрс устай болохоос гадна хүүхдийн хооллох зуршилд сөргөөр нөлөөлдөг: хүүхдийн хоол хүнсэнд хэдий хэр амттан байна төдий чинээ сахар, амтлагчгүй хоолноос зугтааж дургүй болно. Тийм учраас йогурт худалдаж авахаасаа өмнө орцыг нь уншиж танилцаарай – савлагаан дээрх худлаа сурталчилгаанд хууртах хэрэггүй. Юугаар орлуулах вэ: нэмэлт орцгүй тараг, аарц зэргийг өгнө. Хэрвээ хүүхдэд цэвэр сүүн бүтээгдэхүүний амт таалагдахгүй байгаа бол жимсгэнэ эсвэл гэрийн чанамлаар амталж болно.  
2. Жүүс

Жүүс боловсруулах явцад жимсгэнийн ширхэглэг устдаг, ингээд ийм төрлийн ундаанд зөвхөн сахар л үлдэнэ – үйлдвэрийн нэг стакан жүүсэнд 5-6 цайны халбага сахар агуулагддаг. Хормын дотор цусанд шингэж эрүүл нүүрс усны солилцоог алдагдуулна. Энэ нь гэдэс гүйлгэх, илүүдэл жин, шүдний асуудалд хүргэх муу үр дагавартай. Юугаар орлуулах: улирлын шинэхэн жимс, жимсгэнэ идүүлнэ. Жимс, жимсгэнээр компот чанаж уулгана.  
3. Чихэртэй аарц

Худалдааны чихэртэй хөөсрүүлсэн аарцыг сүүн бүтээгдэхүүн гэхээсээ илүү зүгээр л чихэр гэж хэлж болно. Сахарын агууламж өндөртэйгөөс гадна нэмэлт үнэр, амт оруулагчтай, өнгө оруулагчтай тул хүүхдийн хүнсэнд огт тохирохгүй. Тослогийн агууламж ч өндөр 23%. Чихэрлэг, хөөсрүүлсэн аарцны нууц: ашигтай гэхээсээ илүү сүүн тослогийг орлуулах ургамлын тос ашигласан байдаг. Юугаар орлуулах: гэрийн аарц – жимс, цөцгийгөөр амталж болно.  
4. Хүүхдийн будаа

Хүүхдийн будаа буюу каш гэж бид ярьж заншсан – их хэмжээний нүүрс ус агуулах боловч хүүхдийн эрүүл өсөлтөд нөлөөлөх шим тэжээлтэй амин дэм, эрдэс бодисын агууламж маш бага. Хүүхдийн будааны нэг дутагдалтай тал – фитин-ий агууламж болно. Уг бодис нь Д амин дэмийн шимэгдэлтийг эрс багасгадаг тул хүүхдийг кальцийн дутагдалд хүргэх эсвэл рахитын эх сурвалж болох талтай. Юугаар орлуулах: хүүхдэд шим тэжээлтэй каш гэвэл – овьёосны, гурвалжин будааны, хөц будааны каш болно. Мөн хатуу буудайны каш хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг.  
5. Самар Бүхэл самрыг 5-аас доош насны хүүхдэд өгөхгүй байх хэрэгтэй, бага насны хүүхдүүд самранд хахах эрсдэлтэй. Самрыг нунтаглаж хүүхдэд өгч болно. Гэхдээ самар нь хүчтэй харшил үүсгэгч гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн хүнсэнд харшилж байсан бол хүүхдийн хоолны цэсэнд самар нэмэхдээ заавал эмчтэй зөвлөөрэй.  
6. Хуурай өглөөний хоол Хүүхдэд шим тэжээлтэй гээд л төрөл бүрийн өглөөний хоол зурагтаар сурталчилдаг. Үнэн хэрэгтээ ийм төрлийн өглөөний хоолонд агуулагдах шим тэжээл, амин дэм маш бага, харин сахарын агууламж өндөр байдаг. Нэг үгээр хэлбэл, цатгахгүй хоосон калори гэж үздэг. Хэрвээ өглөөний цайндаа байнга ийм төрлийн хүнс хэрэглээд байвал зүрх-судасны өвчлөлтэй болох магадлал эрс нэмэгдэнэ. Юугаар орлох: жимс, жимсгэнэ эсвэл хатаасан жимсээр амталсан каш.  
7. Усан үзэм Усан үзэм нь “хүнд” жимсэнд тооцогдоно, яагаад гэвэл хүүхдийн ходоод ийм төрлийн хоол хүнсийг бүрэн боловсруулж чаддаггүй ажээ: усан үзэм боловсрохгүй ходоодонд удахаараа исэж эхэлнэ. Хүүхдийг энэ жимстэй танилцуулахдаа хальсалж ясыг нь аваад нухаж өгөх хэрэгтэй. Ингээд тайвширч болохгүй, хүүхдийн ам жоохон тул том жимсийг бүхлээр нь амандаа хийж зажилж чадахгүй. Усан үзэм нь том, бөөрөнхий тэгээд гулгамтгай тул – хүүхэд хахаж болзошгүй.  
8. Зөгийн бал Зөгийн балыг нэгээс доош насны хүүхдэд өгч болохгүй. Энэ нь зөгийн балд агуулагдах бактеритай холбоотой – хүүхдийн бие махбодид хортойд тооцогдох бодис агуулдаг. Харин нэг наснаас хойш хүний бие махбодь уг бодисыг хүлээж авч чадах ажээ. Үүнээс гадна зөгийн балны шим тэжээл нь зөвхөн халуун хэмд боловсруулаагүй үед хадгалагдах болно – зөгийн балыг халуун эсвэл буцалж байгаа цай, хоолонд хийж хэрэглэж болохгүй.  
9. Хүүхдийн жигнэмэг Хүүхдийн жигнэмэгийн давуу тал гэвэл – гүйцэд зажилж сураагүй хүүхэд ч гэсэн идэж болно, яагаад гэвэл аманд ороод хурдан уусах чадвартай, иймд хүүхэд хахахгүй. Орцын хувьд “томчуудын” жигнэмэгээс нэг их ялгараад байх зүйлгүй: буудайн гурил, крахмал, сахар, ургамлын тос, хуурай сүү, хөөлгөгч, давс – энэ бүх орцууд хүүхдийн хоол боловсруулах системд хүнд бөгөөд хортой. Юугаар орлуулах: бүхэл үрийн талх, гэрийн жигнэмэг, органик жигнэмэг.  
10. Мөөг

Мөөг хөрснөөсөө өөртөө маш их бодис шингээж авсан байдаг, үүнд зөвхөн ашигтай бодисууд ч байхгүй нь ойлгомжтой. Мөөгөнд шингэсэн хортой бодис нь мөнгөн ус, хүнд металл байхыг үгүйсгэхгүй. Мөн мөөгөнд хитин гэх бодис агуулагддаг – энэхүү бодис нь харшил үүсгэгч болно. Тиймээс 5 нас хүртэлх хүүхдийн хоол хүнсэнд зөвхөн шампиньон л өгч болно. Харин 6 наснаас нь хойш – ойн мөөг өгч эхэлнэ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан