Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болсон.
Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тус хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.
Ингэхдээ нэг хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгөөр эмчлэхээр тооцож, хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан юм.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн нэрсийг танилцуулж байна