Эрүүл мэнд нь бидэнд нэг л удаа өгсөн бурхны үнэт баялаг билээ. Энэ үнэт баялгийг хүүхэд ахуй наснаасаа хайрлаж хамгаалж явах нь бидний эрхэм үүрэг. Хэрвээ ингэж чадаагүй бол битгий санаа зовоорой. Эрдэмтдийн зөвлөсөн энэ дасгалыг хийгээд эрүүл мэндийн байдлаа дээшлүүлж, илүү урт наслах бүрэн боломжтой. Хамгийн гол нь, таны амьдралын идэвх өөрөө ч мэдээгүй байхад тань нэмэгдэх болно.
Юуны өмнө, өөрийнхөө насанд тохирсонг хийгээрэй
Энэ дасгалыг хийхийн өмнө биеэ бага зэрэг халаана. Биеэ халаахдаа хэт хүчилж биеэ зовоолгүйгээр, энэ дасгалыг хийх гэж хэдэнтээ оролдоно. Ингээд бие тань халж, дасгал хийхэд бэлэн болно. Үүний дараа зурагт үзүүлснээр зогсоод урагшаа тонгойн хоёр гарынхаа алгыг шаланд хүргэх гэж хичээнэ. Ингэхдээ өвдгөө нугалахгүй бөгөөд нуруу тэгш байна.
Эхний удаад хийгээд гарын хуруунууд тань хаана хүрч байгааг цээжлээд, эргэж босон дахин хийхдээ өмнө нь хүрч байсан цэгээсээ давуулахыг оролдоорой. Таны эцсийн цэг бол гарын алга тань газарт хүрэх юм шүү. Та энэ дасгалыг боломжоороо аль болох олон хийх хэрэгтэй.Доор дурдсан байрлалаас насандаа тохирохыг сонгож аван хийж эхлээрэй
20-25 нас – Энэ насныхан хоёр гарын алгаа газарт хүргэх ёстой. Өвдгөө нугалахгүй, нуруу тэгш байдлаар гарын алгаа газарт хүргэж энэ дасгалыг хийгээрэй. Ингэснээр булчингууд тань суларч, маш сайн амарна.
25-38 нас – Шаланд гарын хуруугаа хүргэх хэмжээнд хийж болно. Мэдээж эхний ээлжинд ингэж хийгээрэй. Аажмаар ахиулан алгаа шаланд хүргэдэг болох хэрэгтэй. Ингэхдээ өвдгөө үл ялиг нугалж болно. Гэхдээ нуруу тань тэгш байх ёстой шүү. Ерөнхийдөө энэ дасгалыг хийхэд тийм ч хэцүү биш.
38-50 нас – Гарын хуруунуудаа хөлийн доод хэсэгт хүргэх байдлаар эхлээрэй. Өвдгөө бага зэрэг нугалж болно. Булчингууд тань өвдөнө. Гэсэн ч хичээгээд хийгээд байгаарай. Та босч зогсмоор байсан ч боломжоороо үргэлжлүүлэн давтаж хийх хэрэгтэй.
50-иас дээш насныхан – Гараа хөлөндөө хүргэж чадахгүй ч өвдгөө нугалж байгаад хүргэхийг хичээгээрэй. Танд энэ дасгал хүнд байх болно. Гэхдээ бүү шантраарай.
Таны уян хатан байдал ингэж сайжирна
Хэрвээ та дасгалын үр дүнд сэтгэл дундуур байвал битгий бухимдаарай. Дасгалынхаа тоог ихэсгэж өдөрт 30 удаа хийхэд хангалттай. Нэг сарын дараа таныг гайхалтай үр дүн угтах болно. Төвөдийн мэргэдээс гаралтай энэ дасгал хүнийг урт наслуулдаг ид шидтэй юм шүү. “Хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг дээ. Энэ дасгал таныг уян хатан болгож, хөл, нуруу, аарцагны хөндийн өвчнөөс ангижруулж, цусны эргэлтийг сайжруулж, булчингуудыг тань суллаж өгдөг. Суурин амьдралын хэв маяг хүмүүст муугаар нөлөөлж, биднийг өвчлөмтгий болгож байгааг хүн бүр мэдэх ч үүнээс салах ганцхан арга нь энэ дасгал гэдгийг мэддэггүй. Та өдөрт энэ дасгалыг 30-иас дээшгүй удаа хийснээр эрүүл саруул болохоос гадна хоол боловсруулалт сайжирч, холбоос эд, зөөлөн эд, шөрмөс тань чангарч бэхжинэ.
Нэмэлт: Энэ сунгалтын дасгалыг хийсний дараа хэрхэн зөв амьсгалах вэ
Дээр дурдсан сунгалтын дасгалыг хийсний дараа таны амьсгал давчдаж, булчингууд тань цуцах болно. Тиймээс булчингаа амраах зөв амьсгалах аргыг зааж өгье. Мэдээж энгийн дасгал хийхэд булчингууд тань томорч, та хүчтэй болж, бие организм чинь хүчилтөрөгчөөр илүү их тэжээгддэг. Харин бидний өгүүлсэн сунгалтын дасгал таны гадна талын булчинг томруулж хүчирхэг харагдуулахгүй ч дотоод булчинг тань маш ихээр чангалж өгдөг. Ерөнхийдөө энэ дасгалыг бие дотроо хийж буй массаж гэж ойлгоорой. Ингээд олон зүйл нуршилгүй хэрхэн зөв амьсгалахыг хэлье.
Амьсгалаа түгж – Амьсгалаа доошлуулж ходоодон дотроо оруулаад, ходоодныхоо ханаар бүхэлд нь эргүүл – Дахин нэг удаа амьсгал аваад амьсгалаа түгж
Ходоодоо агшааж, уушгин дахь бүх агаараа гаргана
– Сануулга: Хэрэв та дээрх сунгалтын дасгалыг хийж чадахгүй хэмжээний үе мөч юм уу булчингийн ямар нэгэн өвчтэй бол эмчээсээ зөвлөгөө авч, өөрийнхөө уян хатан байдал болон булчингаа хэрхэн суллах талаар зөвлөгөө аваарай.