Зочид буудлуудаас гэдэсний Enterobacter spp, E.coli савханцар илэрчээ

С.САРУУЛ
НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийг шалгажээ. Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдуулжээ.
Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Мөн дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.
• Үйлчилгээний ажилчдын 49% нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй.
• Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57% нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
• Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
• Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
• Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
• Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан