Элэгний В, С вирусын халдварын илрүүлэг 45.3 хультай байна


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг 45.3 хувьтай байна.  Элэгний  В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийх ажил наймдугаар сарын 1-нээс эхэлж, вирусийн эсрэг эмчилгээний бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Мөн С  вирусийн халдварын эмчилгээнд генотипээс үл хамааран үйлчлэх шинэ эмийн бэлдмэлийг улсын бүртгэлд шинээр авч, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгох боломжийг бүрдүүлжээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, үйл ажиллагааны 67 чиглэлтэйгээр хэрэгжиж байгаа аж. Тухайлбал,Хүн амыг хепатит вирусийн халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Үндэсний хэмжээнд хепатитын вирусийн халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
Хепатит вирусийн халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Хепатит вирусийн халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан