Сармис ашиг тустай ч болгоомжтой хэрэглэ!


Сармисыг ардын анагаах ухаанд аль эртнээс нянгийн эсрэг ургамлын хувиар ашиглаж ирсэн. Сармис элдэв нян халдваруудаас амархан ангижруулах чадвартай. Үүнийг ч эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ амьтан дээр туршсан билээ. 
Сармис томуу, томуу төст өвчнүүдээс сэргийлдэг аж. Дээр нь сармис зүрх, судсанд эерэг үйлчлэл үзүүлдэг байна. Түүнд цайр, магни, зэс, иод ихээр агуулагддаг бөгөөд цусны даралтыг бууруулж, холестерины хэмжээг багасгана. 

Гэхдээ сармис цусны эргэлтийг удаашруулж, гэдэс ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлэх аюултай. Мөн уураг тархины эд эсүүдэд муугаар нөлөөлдөг болох нь нотлогджээ. Тиймээс сармисыг болгоомжтой хэрэглэх нь зүгээр юм. 
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан