Цус багадалттай бол сармис идээрэй


Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болно. Ялангуяа сармисны бэлдмэл байнга хэрэглэх нь цус багадалтыг анагаах увидастай. Бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал ид. Цус багадалтыг эмчлэх бас нэг арга бол амьтны элэг, дэлүү, цус, өвчүү зэргийг идээрэй. Зүрхээр хатгуулвал лааз пиво уу. Эрдэмтэд пиво нь зүрхний шигдээс өвчин тусах магадлалыг бууруулдаг гэж үзжээ. Гэхдээ өдөрт зөвхөн нэг лааз пиво уух буюу хэтрүүлбэл эргээд хор болно. Эрдэмтэд пивонд байдаг этанол нь цусыг шингэрүүлдэг бөгөөд энэ нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Хөнгөн хоол цусан хангамжийг нөхдөг
Компот, аарц, өтгөн биш байхуу, тараг, салат, ногооны шөл уудаг хүн хэзээ ч цусан хангамжийн дутагдалд орохгүй гэнэ. Мөн халбага сода хийсэн стакан ус өдөрт нэг удаа уухад гэмгүй. Рашаан, согтууруулах ундаа, халуун ногоотой хоол, давсалсан ногоо, соус, элдэв амтлагч, даршилсан, лаазалсан хүнс бүгд хориотой.
Шар будаа циститийг анагаана
Шар будаа нь цистит хөдөлснийг намжаанаа, шээсний сүв буюу давсгаар өвдөх нь агшин зуурт зүгээр болгодог шидтэй хүнс юм. Ингэхдээ шар будаагаа сайтар угаагаад усыг цагаан болтол нь зайлж тэр устай нь хүчтэйгээр сэгсрэн зайлаад ус цайвар болж ирнэ. Тэр усыг хагас аяга, түүнээс илүүгээр ууна.
Даралт ихэдвэл нимбэгний шүүс уу

Кали болон кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэснээр таны цусны даралт тодорхой хэмжээгээр буурдаг. Кали, кальциар хамгийн баялаг хүнс бол нимбэг шүү дээ.
Өтгөн цай цус төлжилтийг сааруулж өвчин сэдрээдэг

Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин нь сэдэрдэг. Иймд өглөөдөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цай нь хүний биед шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг.
Шүд өвдвөл байхуу цай уу
Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтойхгүй. Учир нь байхуу цай шүд хамгаалах флоридын эх үүсвэр болдог юм байна. Мөн байхуу цайнд агуулагддаг поли фенол хэмээх бодис нь шүдийг хамгаална.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан