Шар буурцаг нь хүний эрүүл мэндэд тустай урт наслуулдаг. Шар буурцгийн найрлагын 50 хувь нь тос 47 хувь нь уураг байдаг ба хүний биед зайлшгүй шаардлагатай найман амин хүчил агуулсан байдаг. Уургийг бусад буурцагт ургамлаас тав дахин илүү агуулсан ббайдаг. Ургамлын гаралтай уураг нь өсөлт удаан ч нас уртсахад нөлөөлдөг. Амьтны гаралтай уурагт өөх тос, холестерол, илчлэг ихээр агуулагддаг тул зүрх судасны өвчлөл даралт ихсэхэд нөлөөлнө. Шар буурцгийн нэг кг гурил уургийн хэмжээгээрээ 3 кг мах, 10 л сүүтэй тэнцдэг. Уураг нь 20-11 амин хүчлээс тогтдог өндөр молекулт нэгдэл бөгөөд протейн гэж нэрлэгддэг. Бодисын солилцооны хурдасгагч уургийн тусламжтайгаар явагдана. Уураг нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
- Биенээс хорт бодисыг гадагшлуулна.
- Эд эсийн хоол тэжээлийг зөөвөрлөнө.
- Биеийн дотор давар энзим нийлэгжүүлнэ.
- Хүчилтөрөгчийг эд эсэд зөөвөрлөнө.
- Хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ.
- Удамшлын үйл ажиллагааг зохицуулна.
- Цусны бүлэгнэлтийг зохицуулна
- Эд эсийн дархлааг сайжруулна.
Иймээс та шар буурцаг болон түүний орц бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.