Чөмөгний ясаар хийсэн шөлний гайхалтай ашиг тус

Монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг.

   Энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна.
Ясны шөл, тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй. Монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ.
Мөн өдөр тумын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хүүхдийн бантанд, гэртээ халуун тогоо хийхдээ, мөн нярай хүүхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.
Хонины чөмгийг шулаад ташиж битүү чанагчинд хийж буцалгаад эхлэнгүүт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10 цаг буцалгана. (жижиг газ 1-ш нь 5-орчим цаг асна) Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө.
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
caak.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан