Шүлсээ гоожуулж унтах нь сайн

Хүүхэлдэйн кинон дээр нам унтаж байгаа амьтан, хүнийг дүрслэхдээ амнаас нь шүлс урсаж байгаагаар гаргадаг. Тэгвэл бодит амьдрал дээр шүлсээ гоожуулж унтах нь сайн шинж гэнэ.
923899-1024x683 Шүлсээ гоожуулж унтах нь сайн
Нойрон дунд шүлс ялгарах нь мэдрэлийн систем зөв ажиллаж байгааг илтгэдэг гэж эрдэмтэд баталж байна. Хүний нойр хэд хэдэн үе шаттайгаар үргэлжилдэг. Үндсэн үед нь нүд хурдан хөдөлж, амархан нойрсох орно. Энэ үед хүний бие махбод нойрны гүн тайван байдалд ордог. Нойрсох үед өрөөгөөр холхиулахгүй, зүүдэндээ эрвээхий хөөж, чөтгөрт хөөгдөж байгаагаар хөдөлгөхгүйн тулд булчин хөдөлгөөнийг зогсоох гэж мэдрэлийн систем ажилладаг. Энэ үеэр бие бүрмөсөн сул тавигдаж, ялгарсан шүлсийг залгих рефлекс ч зогсдог байна. Ялангуяа хүүхдүүдэд нойрсох үеэрээ шүлс гоожих шинж ихээр ажиглагддаг. Тэд стресс бага байна гэсэн үг юм. Тэгвэл томрох тусам ингэж тайван нойрсох чадвар алдагддаг.
923900-1024x576 Шүлсээ гоожуулж унтах нь сайн
Тиймээс заримдаа дэрээ норгоод босч ирж байвал сайн шинж гээд тайвнаар хүлээн авах хэрэгтэй. Шүлс дэрийг норгосон л байвал та гүн нойрондоо автаж, таагүй бодол санаагаа гээсэн гэж ойлгох хэрэгтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан