Хорт хавдраас сэргийлэх антиоксидант гаргаж авчээ

Хүний бие махбод олон сая эсээс бүрддэг. Ердийн үед энэ нь тодорхой хяналтад өсөж, үржин, шинэчлэгдсээр байдаг. Харин эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр эдгээр нь хуваагдан, хил, хязгааргүй үржсэнээр хавдар үүсгэдэг байна. Манай улс элэгний хорт хавдраас үүдэлтэй нас баралтаар дэлхийд тэргүүлж, бусад хавдрын өвчлөлөөр эхний 10-т эрэмбэлэгдэх болжээ. Хавдрын эхний шатуудад ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэх нь бага байдгаас өвчнөө мэдэхгүй хүндрүүлэх нь элбэг. Хавдартай хүмүүсийн 70 гаруй хувь нь төгсгөлийн шатандаа оношлогдож, 1-3 жилийн дараа нас бардаг нь үүнийг гэрчилнэ. Тиймээс эл аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хавдарт дарлуулахгүй байх хамгийн төгс арга аж.
Хэрхэн, яаж гэдгийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Биофизикийн салбарын лабораторийн эрхлэгч, доктор Ж.Эрдэнэтогтох нарын судлаач олж, илрүүлжээ. Судлаач Ж.Эрдэнэтогтох Япон Улсын АТОКС компанид цацрагийн хяналтын инженер, судлаачаар долоон жил ажилласан туршлагадаа үндэслэн, “Биомолекул, цацраг туяаны харилцан үйлчлэл” төсөл санаачлан, эх орондоо хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Тэрээр энэ оноос судалгааны ажлаа эхлүүлж чөлөөт радикал буюу хавдрын эсийг ургуулахгүй байх чадалтай цэвэр антиоксидант нэгдлийг ургамлаас гарган авсан байна. Уг судалгааны ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь Ж.Эрдэнэтогтох докторын удирдсан төслийн багийн гишүүн, биофизикч Г.Даваадулам юм байна.
Агаарын бохирдол, архи, тамхины зохисгүй хэрэглээ, стресс, буруу хооллолт зэрэг шалтгаанаар хүний биед чөлөөт радикал хэмээх бодис үүсдэг. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг.  Чөлөөт радикалууд усыг “дарамталж”, ионжуулаад байхаар молекулууд нь тасарч, эвдэрдэг. Өөрөөр хэлбэл, урвалын өндөр идэвхтэй молекул үүсдэг гэсэн үг юм байна. Энэ нь хүний ДНХ буюу биомолекулын мэдээллийг өөрчилж, гэмтээдэг. Ингэснээр эсийн цөмд агуулагдах хромосомын молекул хүний биед гүйцэтгэж байсан үүргээ “мартаж”, идэмхий шинж чанартай болдог. Хурдан өсөж, үрждэг эс болж хувирснаар хавдар ургадаг гэсэн үг.
Тиймээс судлаачид нэн тэргүүнд чөлөөт радикалын эсрэг тэмцэх чадалтай антиоксидант гаргаж авчээ. Үүнийгээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлэх юм байна. Түүнчлэг нэгэнт үүссэн хорт хавдрыг устгаж, эмчлэх технологи боловсруулах ажил судалгааны шатанд үргэлжилж байгаа ажээ. 
Судлаачид эхний шатанд Монголын “Их тайга”, Японы “Сэнча”, хятад ногоон цайны ургамлуудыг сонгож, антиоксидантын идэвхийг нь тодорхойлж, харьцуулсан байна. Тэгэхэд “Сэнча” ногоон цайны ургамал эпигаллокатехин галлат буюу антиоксидант бодис хамгийн өндөртэй нь батлагдсан тул уг нэгдлийг ялган авсан байна. Антиоксидант хамгийн өндөр агууламжтай, эмчилгээнд ашигладаг аскорбины хүчилтэй харьцуулахад манай эрдэмтдийн гаргаж авсан бүтээгдэхүүний идэвх нь хавь илүү, өндөр цэвэршилтэй байжээ. Үүнийг хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан өдөр тутамдаа хэрэглэвэл асар үр өгөөжтэй, хавдар тусахгүй гэдэг нь батлагджээ. Манай орны байгалийн болон тарьж ургуулсан хүнс, эмийн ургамлуудад антиоксидант их, бага хэмжээгээр байгаа ч ялгаж авах аргаа олдоггүй байсан. “Их тайга” ногоон цайны ургамалд уг бодис өндөр хувьтай байгааг тогтоосон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН